Кино бол амьдрал байдаг. Тиймдээ ч жудагтай монголчуудын тэгтлээ нандигнадаг “хайрын ууслыг” олны өмнө ил болгосон зоригтой алхамыг жүжигчин Анхням хийснийг бүгд мэднэ. Бүрэг ичимхий Монгол зангаа мэргэжлийнхээ төлөө золисон түүнийг олон хүн нэр хоч өгөн элдвээр нь хэлж байсан. Дуртайдаа ингэж нүцгэлдэггүй цэвэр уран бүтээл учраас жүжигчин хүн болохоор хийхээс өөр гарц байдгүйг учиралдаг ч тэр болгон тайлбарыг нь ойшоодгүй олон түмэн түүний муу талыг нь л өргөдөг нь үнэн. Олон залуу жүжигчин хүч түрэн гарч ирж байхад тэд нар л тоглоно биз, би ч ахиад эротик дүр бүтээхгүй гэж жүжигчин бүсгүй кино зохиолчдод мэдэгджээ. Ингэж жүжигчин бүсгүй залуучууддаа халаагаа өгч эротик имижээсээ татгалзаж эхэллээ.