Этгээд хувцаслалт, хачирхалтай дүр төрхөөрөө зард гарсан Леди Гага өөрийнхөө тухай цуу яриа, элдэв мэдээллээс залхаж эхэлжээ. Тэрээр Опра Уинфригийн шоунд оролцож, ярилцлага өгснийхөө дараа хэвлэлийнхэнд удаан хугацааны турш ганц ч үг хэлэхгүй, тэрбайтугай эхтэйгээ ч дуугарахгүй хэмээн амласан байна.
“Опра, би энэ ярилцлагын дараагаар хэнтэй ч, юу ч ярихгүй их удна гэж бодож байгаа. Ямар ч сонин, телевизийнхэнтэй үг солихгүй. Тэрбайтугай ээж минь залгаад “Тэр сонинд чиний тухай...” гээд эхэлбэл харилцуураа шидчихнэ” гэж Леди Гага бардам өгүүлжээ.
“Би өөрийнхөө тухай элдэв худал мэдээг унших дургүй. Тиймээс сонин, интернэтийн мэдээг шагайдаг ч үгүй. Леди Гага гэдэг эмэгтэйгийн тухай мэдээнд тэгтлээ содон юм юу байгаа юм бэ?” гэж тэрээр өгүүлсэн байна.