Сүхбаатар жанжны алдраар овоглосон энэ аймагт ирэх сунгаа жинхэнэ утгаараа “гал маналзсан” улаан тулаан болох нь ойлгомжтой. Учир нь хоёр мандаттай байсан уг тойргоос энэ удаад ганцхан гишүүн тодрох хуультай. Тус аймаг нь өнгөрсөн хугацаанд ууган хүчнээс өөрийг бараг сонгож үзээгүй жинхэнэ улаан тойрог юм. Харин 2008 оны орон нутгийн сонгуулиар анх удаа сөрөг хүчин буюу АН аймгийн ИТХ-д ялсан.
1996-2000 оны парламентад МУНН-ын дарга О.Дашбалбар агсан сонгогдсоныг эс тооцвол 1992 оны УИХ-ын сонгуулас хойш МАН завсаргүй ялалт байгуулж ирсэн түүхтэй. Өдгөө 13 сумын аравт нь МАН ялсан байдаг гэхээр яах ч аргагүй улаан тойрог билээ. Тэгэхээр энэ удаагийн Сонгуулийн шинэ хууль нэг тогооны хоёрыг ч өштөн дайсан болгох “шид”-тэй гэж байгаа. Тус аймгаас Ч.Улаан гишүүн УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдож, сайдын суудалд дөрвөн ч удаа томилогдон ажилласан.
Хамгийн гол нь улаанууд энэ олон жил тус тойрогт улиран сонгогдохдоо нутгийн зөвлөлтэйгөө ямагт нэг баг болон ажиллаж ирсэнтэй нь холбоотой. Харин энэ удаагийн их сунгаа уламжлалт ёсыг халж, ганцаарчилсан тоглолтод тулгуурлаж буй. Тэгэхээр ирэх сонгуульд ууган хүчнийхэн уг тойрогт намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Ч.Улаан, Р.Буд нарыг тоочиглож байгаа талаар чих дэлсэв.
Гэхдээ наадам бүрээр өөрийгөө сойдог уралдааны морь шиг тойрог тойрог хэссэн улстөрчид найдвартай 28 суудлын төлөө нам дотроо битүүхэн тэмцэл өрнүүлж сууна. Дээрх гурван эрхмийн тухайд ч, Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгаар 48/28-д багтахын тулд намын удирдлагуудтайгаа битүүхэн шивнэлдэж, учир байдлаа тайлагнаж буй сурагтай. Ямартай ч эх сурвалжийн мэдээлж буйгаар намынхаа энэхүү хаан суудалд залрах нэрсийн жагсаалтад эл гурван эрхмийн нэр багтаж байгаа нь маргаангүй үнэн гэнэ.
Гэхдээ ч улс төрийн хүрээнийхний цайны хачираар эрх баригч хоёр намын генсекүүд Хэнтий аймагт нэр дэвшихээр зэхэж буй талаар шивэр авир хийх болсон. Хэрвээ энэ таамаглал нигуртай бол уг тойрогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Будад боломж гарч ирэх юм. Тэрбээр одоохондоо ч өмчилсөн тойрогтой хоосон хоцорсон тохиолдолд “хаан 28-н” суудал руу гулсаж, УИХ-д суухыг битүүхэн мөрөөдөж байгаа нь гарцаагүй.
Нөгөөтэйгүүр, У.Хүрэлсүх дарга аавынхаа нутгийг түшиж, сонгуулийн зам мөрөө Сүхбаатарчуудад даатгана гэвэл удирдлагуудын зүгээс үгүй гэхгүй л болов уу. Ямартай ч манлай уяач Ч.Улаан, У.Хүрэлсүх нар намын жагсаалтад багтаж, бусдадаа боломж олгох.болов уу гэж олон хүн таамаглаж байна. Тэд тойрогт ялагдал хүлээлээ ч гэсэн дор хаяж 28 хувийн санал авах бололцоо бий. Тэгсэн тохиолдолд намын жагсаалт руу гулгаад ороод ирэх боломжтой. Гэхдээ ч их санасан газар есөн шөнө хоолгүй гэгчээр тойрог амлачихаад өвдөг шороодсон улстөрчдөөс хэд нь намынхаа чансаагаар 28 руу гулсахыг ёстой л тэр өдрийн тэнгэр мэдэж дээ.
Түүнчлэн энд нэг зүйлийг тодотгоход, энэ тойрогт дархлагдсан Ч.Улаан гишүүн өнгөрөгч 2008 оны сонгуулиар хоёр ч суманд ялагдал хүлээсэн нь нэгийг хэлэх шиг. Магадгүй улааныг эрхэмлэн ирсэн Сүхбаатарчуудын сонголт цагийн хувирлаар эргэх магадлалтай ч болсон юм билүү, хэн мэдэх вэ. Ямартай ч аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн хийж байгаа ажил, ялангуяа Баруун-Урт сумын эрс өөрчлөгдсөн өнгө төрхөд Сүхбаатарчууд ам сайтай л байдаг юм билээ.
Тэрбээр нийслэлд болсон аймгуудын үзэсгэлэнгийн үеэр оролцогчдын гарын үсгийг цуглуулан дуудлага худалдаанд оруулж, чамгүй хөрөнгө босгон хотхон байгуулжээ. Харин хотхоныхоо бяцхан байшингуудыг төрийн албан хаагчдад хөнгөлөлттэй зээлээр олгож, залуу гэр бүлийг дэмжсэн тээд түүний үйл бүтээлийг шагшин магтах хүн энэ нутагт олон. Гэхдээ эрхэм Засаг ноёны тухайд, ирэх сунгаанаар нэр дэвших эсэх нь эргэлзээтэй байгаа гэнэ. Учир нь тэрбээр Орон нутгийн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч, намаа ялуулах зорилготой ажиллаж байгаа аж. Тэгээд ч түүний энэхүү санаачлагыг ч намын удирдлагууд нь бүх талаар дэмжин, тусалж ажилладаг юм байх.
Харин ИЗН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, “Бодь” группийн ерөнхийлөгч М.Зоригт энэ удаад Сүхбаатар аймгийн ганц мандатын төлөө хүч үзэхээр аль хэдийнэ зам мөрөө засч эхэлсэн тухай яриа газар авчээ. Гэхдээ тэрбээр өмнөх 2004-2008 оны УИХ-ын сонгуулиар ИЗН-аас Дорнод аймагт нэр дэвшин сонгогдож байсан. Эх сурвалжийн хэлж буйгаар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь энэ удаад сонгуульд хүч үзэхгүй өнжинө гэвэл тэрбээр намаа сэлгэж, АН-аас нэр дэвших гэнэ.
Тэгэхээр магадгүй энэ тойргийн мандатыг ямагт өвөртөлж ирсэн улаануудын гол өрсөлдөгч нь энэ удаад АН байж, өнгө хувирах магадлал өндөр байж болох юм. Юутай ч 2012 оны сонгуульд намаасаа нэр дэвших мандатаа авсан гэж цээжний тооцоо хийгээд сууж буй эдгээр улстөрчийн хувьд, замын дундаас өөрчлөлт орох талтай ч ерөнхий бүдүүвч дүр зураг иймэрхүү л гарах төлөвтэй.
Гэхдээ асуудал бүхэн хоёр талтай байдаг хойно намдаа олигтойхон хандив өргөчихөөд, татварынхаа мөнгийг татлаа түтлээгүй л гаргачихвал 28-д багтах нь амархан даваа. Нөгөөтэйгүүр, хүсэхэд хясна гэгчээр тойрогтоо ялагдаад ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөөгүй нөхөд намын нэрээр УИХ-ын гишүүн болно гэвэл бас л чамлалттай л хэрэг.

О.Сэлэнгэ