Америкийн биомолекулын ухааны хүрээлэнгийн эрдэмтэд хүмүүс яагаад зайрмагт дуртай байдгийг судалжээ. Судалгаагаар зайрмаг стресс тайлах орлуулшгүй эм болох нь батлагдсан байна. Зайрмагны гол түүхий эд сүү, цөцгийнд триптофан хэмээх аминий хүчил агуулагддаг нь энэ амттанг онцгой болгодог гол шинж гэнэ.
Триптофан нь хүний биед нэн тустай байгалийн "тайвшруулагч" бөгөөд мэдрэлийн системийг тайвшруулан, сэтгэл сэргээж, нойргүйдэлтэй тэмцэхэд тусалдаг байна. Харин шоколадтай
зайрмаг хүний биед тустай чанараараа цөцгийтэйг гүйцэхгүй аж.
Учир нь шоколаданд агуулагддаг байгалийн сэргээгч бодис кофеин нь цусны даралт ихэсгэж, судасны цохилтын хэмнэлийг хурдасгадаг муу талтай.
Калифорнийн эм судлаач Сара Пианелли болон түүний багийнхан олон жилийн судалгааны дүнд кокоаны шошноос марихуанд агуулагддаг зарим бодис олжээ.
Гэхдээ уг найрлага тархинд хүрэхээс өмнө ходоодонд бүрэн задардаг тул өчүүхэн бага хэсэг л уураг тархинд нөлөөлдөг байна.