Английн хөлбөмбөгч Дэвид Бэкхемд эхнэр нь гурван хүү төрүүлж өгсөн ч охинтой болсондоо илүү баярласан гэдэг. Лос Анжелесын “Галакси” багт хүчин зүтгэхээр Америкт суурьшсан тэрбээр саяхан охиндоо 34.99 ам.долларын үнэтэй хөлд оруулагч худалдаж авчээ. Дэвид Бэкхем, Виктория нарын охин төрсөн цагаасаа хойш Их Британийн хамгийн алдартай хүмүүсийн жагсаалтыг тэргүүлэх болсон билээ. Их Британийн хатан хаан II Элизабетаас ч илүү алдартай, бяцхан охиныг нэр алдраа цуурайтуулсан нэгэн болно гэж Англичууд ярьдаг аж. Хүүхдүүд томрох тусмаа чих халууцуулах нь их болдог гэдэгт итгэдэг Бекхэм охиноо том болоход л жинхэнэ асуудал үүснэ хэмээн айдаг гэж ярьсан удаатай.