Жижиг байхын зовлон их ээ. Хүн ам, газар нутгаа харьцуулахад том ч хоёр том гүрний дунд хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг миний Монгол бүлтэлзэж суудаг нь маргашгүй үнэн. Хэн алинд нь тал алдахгүйг хичээж, дундыг баримтлах гэдэг хүсмээр зүйл биш. Хэлэлцэж тохирохгүй зарим асуудлаар байр сууриа хатуухан илэрхийлээд хийхгүй чадахгүй гээд хэлчихвэл соёлтой, хүчтэй том гүрнүүд манийгаа хөнгөхөөн шоглочихно. Угаасаа шоглолт нь байсхийгээд л илэрдэг.
Мань нь бууж өгөөд л эвлэрдэг нь худлаа юм биш. Ямартай л орос ах нарын дургүйг хүргэвэл тосгоны нэг диспитчер авгай кноп дараад манай улсын хил дагуух хэдэн аймаг сумдыг тас харанхуйд умбуулчихаж дөнгөнө гэж ярьж байхав. Эрчим хүчний асуудлаа дотооддоо шийдчихвэл амьтнаас хараат байхаа болино гэж бодохоор сайхан л даа. Гэхдээ яаж ч бодсон атомын цахилгаан станцтай болох асуудал бидний хувьд хэрэггүй санагдаад байгаа юм.
Атомын цахилгаан станцтай болох асуудал аль өнгөрсөн зуунд буюу хуучин социалист нийгмийн үед оросууд манай ураныг зөөж байсан үеэс эхтэй. Хэдийгээр 90-ээд оны хувьсгалаас хойш ураны асуудал хэсэгтээ намжсан ч 2000 оны 11 сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлахдаа Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхий сайд Н.Энхбаяр нартай уулзаж, атомын цахилгаан станц барих тухай хоёр улсын Засгийн газрын хэлэлцээр хийсэн гэдэг. Гэвч талууд тохиролцож чадаагүй юу, эсвэл аль нэг тал нь дурамжхан хандсан уу, ямартай ч тус гэрээ ажил хэрэг бололгүй замхарсан.
Өөрөөр хэлбэл Монголын төрийн эрх баригчид олон улсын цөмийн хаягдал булшлах анхны байгууллмжийг нутагтаа байгуулахаар сэм хөөцөлдөж байгаа тухай ноцтой мэдээ дэлхий нийтийг шуугиулахад л бид юу билээ хэмээн сэрдхийсэн. Угтаа бол өнгөрсөн оны гуравдугаар сарын 31-нд энэ талаарх анхны мэдээг АНУ-ын нэгэн мэдзэллийн сувгаар цацсан бөгөөд Америкийн өндөр албан тушаалтны аудио бичлэг интернэтэд тавигдсан гэх. Үнэндээ цөмийн хаягдалтай холбоотой дуулиан шинэ зүйл биш.
Өнгөрсөн оны мэдээллүүд асуудлыг нухчин дарсан аргачлал нь ч бас шинэ зүйл биш аж. Ашигт малтмал уул уурхайгаас илүү анхаарлын төвд орсон цөмийн хаягдлыг Монголд авчирч булшлах тухай асуудал одооноос найман жилийн тэртээ анх яригдаж байсан юм билээ. Тухайлбал, 2004 оны тавдугаар сард "Монголын өндөр албан тушаалтан Тайваньд очиж, Оросын Думын гишүүн Рафаэль Гималовоор зуучлуулан Монголд цөмийн хаягдал булшлах гэрээ хийж явна" гэсэн мэдээг Тайваний сонинд нийтэлснийг Цахим Өртөө орчуулан гаргаж байжээ.
Мөн 2005 оны тавдугаар сард суддаач Д.Ганхуяг төрийн эрх барьж байсан Н.Энхбаярын шууд даалгавраар Монгол Банкны О.Чулуунбат Тайваньд очиж цөмийн хаягдал булшлах хэлэлцээр хийсэн мэдээ байна гэж УИХ, Үндэсний аюулгүй байддын зөвлөлийн сонорт хүргэсэн ч захидалд нь хариу өгөөгүй гэх сураг бий. Харин өнгөрсөн оны долоодугаар сарын нэгэнд Японы "Киодо ньюс" сонинд "Тошиба" корпораци Монгол Улсад цөмийн хаягдлын агуулах барихаар АНУ-ыг лоббидож байна" гэсэн гарчигтай мэдээ гарсныг "Майничи" болон бусад сонин бүрэн эхээр нь авч нийтэлсэн нь бидний сонорт хүрсэн хэрэг.
Тус мэдээнд "Тошиба"-гийн ерөнхийлөгч Норио Сасаки 2011 оны тавдугаар сарын 12-нд АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Даниел Пониманд Монгол Улсад олон улсын цөмийн хаягдал хадгалах агуулах барих асуудлыг шуурхайлахыг хүссэн захидал илгээсэн гэж бичсэн байдаг юм. "Киодо ньюс" сониныхон 2011 оны хоёрдугаар сард Японы Засгийн газрын дотоод хэрэгцээнд зориулан гаргасан албан бичгийг олж авсан ба түүнд Япон, Монгол, АНУ-ын Засгийн газар "Цөмийн түлшний цогц хангамж" нэртэй төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон тухай дурдсан байна.
Сасаки захидалдаа "Цөмийн түлшний цогц хангамж" төслийн тухай асуудал дэлхий дахинд ил тод болчихсон тул энэ асуудлыг эсэргүүцэх нь тодорхой. Иймд цаашдын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд оролцогч талууд нарийн сайн зохицуулалттай ажиллах шаардлагатай байна" гэсэн байжээ. "Тошиба" корпорацийн гадаад харилцааны албанаас тус захиддыг Даниел Пониманд илгээснийг баталсан бол АНУ-ын төрийн албаны ажилтан захидлыг Ерөнхийлөгч Б.Обамагийн ажлын албаныхан үзсэн гэх нь ч бий.
Харин өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид Токиод "Цөмийн түлшний цогц хангамж" төслийн талаар хэлэлцэхээр ирсэн гэж нэрээ хэлэхийг хүсээгүй Японы төрийн түшмэл мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл өмнө хэлсэнчлэн Монголын төрийн эрх баригчид цөмийн агуулах барих нууц хэлэлцээр хийсэн байх магадлал маш өндөр гэх гээд байна. Тэгээд ч Цөмийн энергийн газрынхан үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн төдийгүй итгэж болохоор нөхөд ийм юм хийдэг.
Монгол хүн байхгүй, хийх нь бүү хэл төсөөлж ч чадамгүй юм гэж ирээд л бурж өгсөн нь гэнэн итгэмтгий монголчуудыг эл асуудлыг анхаарлынхаа төвөөс гаргах шалтаг болж орхисон. Гэвч нэг их удалгүй Японы "Майничи" сонинд дахин нэг нийтлэл гарсан. Үнэндээ уран олборлолтын асуудал маньд нэг их хэрэг болохгүй. Алт, зэс, нүурс гэхчлэн газрын баялгаа гадагш зөөж зарснаараа бол бидний монголчууд арабын шейхээс илүү биш юмаа гэхэд дутахгүй л амьдрах учиртай.
Уучлаарай үр дүн нь харагдахгүй байна. Хэрвээ уран олборлож зараад эхэлбэл дараа нь хаягдлаа аваарай гээд авчраад өгөхийг үгүйсгэх аргагүй. Угаасаа олон улсад ураны түлшээ нийлүүлээд түүнээс гарах цацраг нь идэвхжсэн, асар хортой хог шаарыг нь нутагтаа эргүүлж авна гэх хууль дүрэм үйлчилдэг гэх юм билээ. Өөрөөр хэлбэл шинэхэн түлшнээс хэдэн зуу, мянга дахин хортой хаягдлаа ав гэх болно. Хажууд нь нэг метрийн зайд зогсоход л үхэх аюулд хүргэдэг хаягдал гэсэн үг л дээ.
Маш идэмхий, нэвчимтгий цацраг идэвхжил сая жилийн дараа бүрэн үгүй болдог гээд бодохоор ямар байна даа. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жил гарсан цөмийн хаягдал тойрсон шуугианы үр дүнд цөөн хэдэн хүн ажлаасаа чөлөөлөгдөж, Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар Монголчууд цөмийн аюул өнгөрлөө хэмээн тайвширсан. Гэвч одоо эргээд харахад ард түмнийг хуурч гал унтраах арга хэрэглэсэн нь улам бүр илт болж байна. Тэгээд ч цөмийн хаягдлыг дахин боловсруулах аюулгүй технологи олон улсад байхгүй.
Цөмийн хаягдлыг дахин боловсруулсан ч дахиад л асар их цөмийн хаягдал гардаг. Гарсан түлш нь дэндүү үнэтэй тул эдийн засгийн хувьд алдагдалтай гэдгийг цөмийн энергиэр эрчим хүчнийхээ 80 хувийг хангадаг Франц Улсад хийсэн судалгаагаар нотолчихсон гэдгийг энэ дашрамд сануулчихъя. Тиймдээ ч францчууд цөмийн хаягдлаа дахин боловсруулж ашиглахын оронд авлигад эдэгдсэн улсууд руу сэмхэн булшлуулахаар шахчихаад, Нигер мэтийн ядуу орныг молигодож, байгалийн ураныг нь аваад үхлийн тоосонцор, радон хий ялгаруулсан уурхайг нь үлдээдэг нь үнэн.
Нээрээ Монголд ч бас Францын цөмийн салбарын хаан "Арёва" компани ирчихээд байгаа. Арева корпораци уран олборлож, газар доор хүчлээр уусгах аргаар шар нунтаг гаргаж авч байгаа гэж дуулдсан. Энэ арга нь байгаль орчинд ээлтэй, ураны цацраг идэвхт тоосонцор агаарт хийсдэггүй гэж тайлбарладаг ч үнэндээ асар их ус ашигладаг. Тэгээд ч хортой хүчил, цацраг идэвхт уран гүний усанд нэвчих аюултай байгааг хүн үгүйсгэх юм бэ. Сүүлийн үед Цөмийн энергийн газрынхан АЦС барих ажлаа яаравчлуулж байна.
Атомын цахилгаан станц барьчихвал шөнө болохгүй 24 цагийн турш гэрэлтсэн ч болох юм биш үү, миний ойлгосноор... Тэгсэн атлаа атомын станцаас гарах хорт хаягдал, ашигласан цөмийн түлшийг хэний нутагт, хэний хашаанд булж, хэн харж хамгаалах вэ гэдэг асуултанд хариулах хүн алга. Тэр талаар бодох ч үгүй байгаа бололтой. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үгийн үнэ цэнээ жинхэнэ утгаар нь алдагдчихсан энэ цагийн бас нэг гажиг.
Гэхдээ цөмийн хаягдал гэдэг улаан буудай тариалж намар нь хураагаад хадгалах савгүй байдагтай адил асуудал биш. Сонордуулахад дэлхийн түүхэнд онолын хувьд цөмийн хаягдал газарт булшлах тухай асуудал яригддаг ч хадгалж үзсэн туршлага байхгүй. Анхны цөмийн байгууламжийг Финлянд Улс дотоодынхоо хэрэгцээнд зориулж Онкала хавьд барьж байгаа гэсэн. Бас АНУ-д барьж эхэлсэн ч олон нийтийн хүчтэй эсэргүүцдийн улмаас зогсоогоод байгаа гэж дуулддаг.
АНУ-ын байгууламж гэхэд л 120 тэрбум ам. доллараар босох юм гэсэн. Уучлаарай монголчууд ийм үнэтэй технологиор цөмийн хаягдлын байгууламж барина гэж байхгүй. Тэгээд ч эрхтэн дархтнуудын ийм асуудал байхгүй гэх үгэнд итгэхээсээ илүүтэй Майничи Шинбүн сонины сэтгүүлч Харуюүки Айкавад итгээд байна, би.
Тэрбээр "Би 2011 оны дөрөвдүгээр сарын есөнд АНУ-ын цөмийн шинжээчтэй утсаар ярилцлага авч байхдаа Японы Эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн яам, АНУ-ын Эрчим хүчний яамтай хамтран Монголд цөмийн хаягдал булах тухай нууц хэлэлцээг 2010 оны намраас явуулж байсныг олж мэдсэн юм. Тэр хүн энэ нууц төлөвлөгөөний талаар юу ч мэдээгүй Монголын ард иргэдэд тус болох уу гэж надаас асуусан. "Монголчууд Японд найрсаг ханддаг.
Тиймээс Японд энэ талаар бичвэл монголчуудад илүү ойр тусах байх" гэж хэлж байсан. Би АНУ-ын цомийн шинжээчтэй утсаар ярилцлага хийснийхээ дараа дөрөвдүгээр сарын 22-нд Улаанбаатарт очиж, Монголын Гадаад харилцааны яамны Цөмийн асуудал хариуцсан тусгай үүрэг хүлээгч, Элчин сайд А.Ундраатай уулзсан. Би түүнээс дээрх нууц хэлэлцээний талаар лавшруулан асуухын өмнө урьдчилан тохиролцсоны дагуу хэлмэрчээс бид хоёрыг үлдээхийг хүссэн юм.
Би дуу хураагчаа унтрааж, түүнээс англиар асуулт асууж эхлэхэд Элчин сайд жаахан тайвшрах шиг болсон. Элчин сайд А.Ундраа нууц хэлэлцээ хэрхэн явагдсан, ямар зорилготой байсан болон цөмийн хаягдлыг хаана булах талаар хэлэлцсэнийг хүртэл ярьсан. Хоёр цаг гаруй үргэлжилсэн ярилцлагын төгсгөлд Элчин сайд А.Ундраа Австралид цөмийн хаягдал булах тухай өөр хэлэлцээний талаар ч бас сонссон гэж хэлсэн юм. Түүний хэлснээр Монголын Засгийн газар Австралиас өрсч, цөмийн хаягдал булах байгууламжийг Монголд бариулах бодолтой байсан юм.
Тэрбээр цөмийн хаягдал булахтай холбоотой өөр мэдээллийг монголчуудад хүргэж байхыг надаас хүссэн. Дараа нь би Монголын Засгийн газраас АЦС барихаар төлөвлөж буй гурван газрыг нүдээр үзэхээр хэд хэдэн удаа очсон билээ. Япон, АНУ цөмийн хаягдал булж, хариуд нь Монголд АЦС барьж өгөх байжээ. Би байршил тогтоох системийн дагуу дээрх газрууд руу явсан. АЦС барихаар төлөвлөсөн гурван газар нь нийслэл Улаанбаатар хотоос 200 км-ийн зайтай, хуучин Зөвлөлтийн цэргийн бааз байрлаж байсан газар байв.
Гэвч тэндээс би цөмийн реакторыг хөргөхөд зайлшгүй шаардлагатай усны нөөц олж хараагүй. Ойролцоох нуур нь ширгэсэн байсан. Шинжээчид хуурай газар АЦС барина гэдэг үлгэр гэж ярьдаг. Би Монголын цөмийн энергийн газрын мэргэжилтнүүдээс усгүй газар яаж АЦС барих гэж байгааг нь асуусан ч тэд АЦС барих газрууд бүгд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас гаргасан аюулгүй байдлын стандартад тохирч байгаа гэж ам тагласан.
Монголын талаар сайн мэдэх Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн яамны нэгэн ажилтан надад "Монголчууд ухаантай хүмүүс. Гэхдээ цөмийн эрчим хүчний тухайд ямар ч ойлголтгүй гэж хэлж байсан билээ." гэж нийтлэлдээ бичсэн байсан. Хачин юм шүү. Хаа хол арлын орны сэтгүүлч, Монголын ард иргэдэд тайлбарлан таниулалгүйгээр цөмийн хаягдал булах нь ухаангүй үйлдэл. Би уг хэлэлцээний нэг тал болсон Японы төлөөлөгчдийн өмнөөс ичсэн гээд байхад манайхан хэдхэн төгрөгийн төлөө эх орон, ард түмэн хойч үеэ эрсдэлд оруулах алхам хийх гэж улайраад байдаг.
Дахин сануулахад АЦС бидэнд хэрэггүй. Бас уран олборлох ч шаардлагагүй. Бусдаараа л бууз хуушуур шиг явъя. Аль ч өнцгөөс нь харсан Монголд ураны түлш үйлдвэрлэх технологи, үйлдвэр, бас мэргэжилтэн ч байхгүй юм чинь Монголд уранаа олборлоод, түүнийгээ гадны аль нэг улсад мөнгө төлж байж боловсруулж таарна. Тэгээд бүтээгдэхүүнээ гадагш зарчихаад, цацраг идэвхжил нь хэдэн сая дахин нэмэгдсэн цөмийн түлшний хаягдлыг буцааж авч таарна биз дээ. Хар ухаанаар бодоход...
Дашрамд сонирхуулахад саяхан иргэдийн бүлэглэлүүд, олон улсын байгууллагуудаас АНУ-ын Засгийн газартай хамтран явуулсан саяхны мониторингийн ойролцоох нутгийнханд шилжин суурьших зөвлөмж өгч байснаа цацрагийн түвшин аюултай хэвээр байгааг үл харгалзан өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр зогсоосон. Засгийн газрын тооцоогоор цацрагийн бохирдлыг цэвэрлэхэд наанадаж 13 тэрбум ам. доллар зарцуулах аж.
Цацрагт маш ихээр бохирдсон зарим нутгуудад, нэн ялангуяа Фукушимагаас баруун хойт зүгт олон мянган хүн амьдарсаар байна. Цацраг идэвхт элементүүд Японы хойт хэсэгт хуримтлагдаж, Токиогийн крантны усанд илэрсэн төдийгүй цай, үхрийн мах, цагаан будаа, бусад хүнсэнд өндөр тунгаар хуримтлагдсан байжээ. Ослоос хойш цацраг идэвхийн нөлөөний талаар цөөн тооны судалгаа хийгдсэн. Тэдний нэг нь болох Фукушима хотын хүүхдүүдийн бамбай булчирхайны судалгаанд 1000 гаруй хүүхэд хамрагдсаны 50-иас дээш хувь нь иод-131 гэгч бодист хордсон нь тогтоогдсон бөгөөд тэдгээр хүүхдүүд ирээдүйд бамбай булчирхайны хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй гарчээ.
Цацраг туяаны хорт хавдар үүсгэгчийн нөлөөнд хүүхэд, ялангуяа ураг онцгой мэдрэмтгий байдаг. Чернобылийн ослын адил, Фукушимагийн осол бол дэлхий нийтийг хамарсан гамшиг мөн. Канадын Бритиш Коламбия, АНУ-ын баруун, зүүн эргийн дагуу, түүнчлэн Европ тивд цацрагийн хэмжээ нэмэгдсэн бол далайн уснаас ч өндөр түвшний цацрагийн бохирдол илэрчээ. Түүнчлэн Олон улсын атомын энергийн газрын ашигладаг хэмжүүрээр Фукушимагийн ослыг "хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд өргөн хүрээний үр нөлөө үзүүлэхүйц " долоодугаар зэрэглэлийн осол хэмээн ангилсан.
Энэ нь хүн төрөлхтний түүхэнд урьд нь ганцхан удаа тохиолдож байсан долоодугаар зэрэглэлийн осол болох Чернобылийн гамшигтай хэмжээ далайц ижил гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр тус байгууллагын мөрддөг журамд долоогоос дээш зэрэглэл байдаггүй аж.
Байдал ийм л байна. Цөмийн хаягдал, АЦС бидэнд хэрэгтэй гэж үү. Эцэст нь тэмдэглэхэд АЦС барихыг уриалж байгаа нь хулганы анд их буутай гарахтай л адил хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрч, сэрүүн зүүдлэхээ боливол яасан юм бэ. Хэдийгээр Монгол Улс эрчим хүчнийхээ дөрөвхөн хувийг импортолдог ч асар их нүүрсний баялаг байхад түүгээрээ хөдөө орон нутагт дулааны цахилгаан станц барьж, гал алдахгүй гэрэл тасрахгүй суугаад байж болмоор л санагдаад байгаа юм даа.
З.Есүй
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"