logo
Кембрижийн хөтөлбөрийг нутагшуулахад “элитийн батальеонынхон” түүчээлэн оролцож байна

Кембрижийн хөтөлбөрийг нутагшуулахад “элитийн батальеонынхон” түүчээлэн оролцож байна

2012/03/27
Боловсролын салбарт олон шинэчлэл хийгдэж буйн нэг нь Кембрижийн стандартыг Монголд нэвтрүүлэх юм. Дэлхийн 130 гаруй оронд түгэн дэлгэрсэн Кембрижийн стандартаар манай улсад “Шинэ Эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн сургууль байгуулагдаж англи монгол хэлээр сургалт явуулж байгаа. Мөн дэлхийд хүлээнд зөвшөөрөгдсөн энэхүү сургалтын стандартыг баримжаалсан сургалтын шинэ хөтөлбөрийг эрдэмтэн багш нар боловсруулаад байгаа юм. Энэхүү шинэчилсэн хөтөлбөрийг нэвтрүүлэх туршилтыг ирэх 4 дүгээр сараас аймаг бүрийн нэг, Улаанбаатар хотын 10 сургууль өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд нийт 31 үндэсний лаборатори сургуульд нэвтрүүлж эхлэх бөгөөд эдгээр сургуулийн 300 гаруй багш нар “Шинэ Эрин” дунд сургуульд дээр сургалтад хамрагдаж байна.
Дэлхийн энэ стандарт манай боловсролын салбарт нэвтрэх, нутагших эсэх нь багш нараас шууд хамаарна. Үүний тулд эхлээд багш нараа бэлтгэх учиртай. Энэ ч зорилгын хүрээнд өнөөдрийн сургалт явагдаж байгаа ажээ.
Шинэчилсэн хөтөлбөрийг хамгийн анх хүлээн авч, ерөнхий боловсролын сургуулиудад түгээн дэлгэрүүлэх ажлыг гардан хийх учиртай эдгээр багш нарыг мэргэжил нэгтнүүд нь Элитийн батальеонынхон  хэмээн тодотгож байна. 
Монгол Улсын Засгийн газар хүүхэд залуучуудаа өрсөлдөх чадвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролтой, дэлхийн иргэн болгохын төлөө ажиллаж байгаа. Энэ зорилтыг  хэрэгжүүжлэх, ажил хэрэг болгоход сургалтад хамрагдсан багш нар түүчээлэн оролцох учиртай юм.
2015-2017 онд Кембрижийн  сургалтын хөтөлбөр, сургалтын системийг ерөнхий боловсролын бүх сургуульд үе шаттайгаар нэвтрүүлнэ, 2017 онд сургалтын хөтөлбөр, чанараа Кембрижийн магадлан итгэлжлэлээр үнэлүүлж дэлхийд баталгаажуулна
Багш нар бид сайн шавьтай байхыг хүсдэг. Шавь нар маань аймаг, дүүрэг, улс орны хэмжээнд амжилт гаргаж нэр алдраа дуурсгадаг байсан бол Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олон улсад гарах боломж бүрдэж байна. Дэлхийн хэмжээнд өрсөлдөх шавьтай болно хэмээн Кембрижийн хөтөлбөрийг дэмжиж хүлээн авснаа багш нар хэлж байлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш