Цагдаагийн экс дарга нар болох Ч.Амарболд, О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх Сүхбаатар дүүргийн шүүхийн зарласан шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож, “7 сарын 1-ний” гэх тодотголтой хэргийн шүүн таслах ажиллагаанд хүндрэл учирч байгаатай холбогдуулан Нийслэлийн шүүхээс мэдээлэл хийлээ.
Шүүх хэргийг хаалттай хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн шалтгаан, үндэслэлийн ийн тайлбарласан байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлд Төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах болон насанд хүрээгүй этгээдэд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хаалттай явуулахаар заасан байдаг. Цагдаагийн албан тушаалтан Ч.Амарболд, О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх нарт холбогдох эрүүгийн хэрэгт төрийн нууцад хамаарах мэдээ баримт авагдсан ба тэрхүү мэдээ баримт шүүх хуралдааны аль ч үе шатанд хэлэлцэгдэх боломжтой тул Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүх бүрэлдэхүүн хуульд заасны дагуу хэргийг хаалттай хянан хэлэлцэхээр шийдвэрлэжээ. Шүүх бүрэлдэхүүний хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан энэхүү шийдвэрийг хэргийн оролцогчид бүгд дагаж биелүүлэх учиртай юм. Түүнээс гадна иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах, зураг авах, бичлэг хийх, шүүх хуралдааны ажиллагааг олон нийтэд дамжуулан хүргэхийг хязгаарлаж, хориглох эсэх нь шүүх хуралдаан даргалагчийн бүрэн эрхэд хамаардаг.
Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан мэдээ, баримтыг задруулах нь Төрийн нууцын тухай хуулиар хориглосон үйлдэл төдийгүй Монгол Улсын Эрүүгийн хуулиийн 87 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцогддог тул энэхүү хэргийн шүүх хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй юм.
Харин шүүгдэгч нарт хэрэглэх хуулийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн байхад шүүх хуралдаан зарласан шалтгаан, үндэслэлийн талаар ийм тайлбар хийлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 229 дүгээр зүйлд: Тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол шүүгч хэргийг түдгэлзүүлэх тухай заажээ.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авсан шүүгч ЭБШХ-ийн 225 дугаар зүйлд заасны дагуу 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг захирамжаар шийдвэрлэдэг. Байцаан шийтгэх ажиллагааны энэ үе шатанд ЭБШХ-ийн 229 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал илэрвэл шүүгч захирамж гарган хэргийг түдгэлзүүлэх нь тодорхой юм.
Харин Цагдаагийн албан тушаалтнуудад холбогдох энэ хэргийн хувьд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх үе шатанд ЭБШХ-ийн 229 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй байсан тул шүүгч захирамж гаргаж шүүх хуралдааныг товлон зарлаж, шүүх бүрэлдэхүүн томилогдсон байна.
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны энэ үе шатнаас эхлэн тухайн эрүүгийн хэргийн талаар гаргах процесс ажиллагааны шийдвэрүүд нь шүүх хуралдааны явцад хамтын зарчмаар буюу 3 шүүгч бүрэлдэхүүнээр хянан хэлэлцэгдсэн байх учиртай.
Өөрөөр хэлбэл нэгэнт товлогдсон шүүх хуралдаан хуульд заасан журмын дагуу явагдаж, яллах болон өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний зарчмаар хэргийг тал бүрээс нь хэлэлцсэний эцэст мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн бусад үндэслэлээр хэргийг түдгэлзүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүх бүрэлдэхүүнээс тогтоол гарах боломжтой юм.
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь шүүхээс хэргийн бодит үнэнийг тогтоож, гэм буруутай этгээдэд зохих ялыг шударгаар оногдуулах, нөгөө талаас гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангахад чиглэдэг. Энд шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэсэн зарчим үйлчилнэ.
Гэтэл нэр бүхий цагдаагийн албан хаагч нарт холбогдох хэрэгт ажилласан өмгөөлөгч нар үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг тууштай хамгаалж, хэргийн бодит үнэнийг тогтооход шүүхэд туслахын оронд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэх явдалд янз бүрийн хэлбэрээр саад учруулж, шүүгдэгч нарын болон олон нийтийн эрх ашгийг хохироож байна гэжээ.