logo
Хошин урлагийн жүжигчин Ц.Батхуяг Солонгост эмчлүүлэхээр явлаа

Хошин урлагийн жүжигчин Ц.Батхуяг Солонгост эмчлүүлэхээр явлаа

2012/04/07
Тавдугаар сарын сүүлээр СТӨ-нд “Найрын ширээний ууц”-ыг дуулалт жүжиг болгон тавих ажилд ороод байгаа хошин урлагийн нэрт жүжигчин Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт жүжигчин Ц.Батхуяг (Амбий) найруулагчаасаа түр чөлөө аван Солонгосыг зорьжээ.

Их ажлын ачаалалд ядарсан тэрбээр хүнд мэс заслын дараа гурван сар болоод БНСУ-д сувилуулахаар нисчээ.

Уг жүжгийн бүх хөгжмийн найруулгыг “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүү хийж байгаа бөгөөд Билэгийн Дамдинсүрэн гуайн анх зохиосон аялгууг орчин үеийн хөгжмийн найруулгад оруулан тавих ажээ.

“Найрын ширээний ууц” жүжиг Монголын анхны дуулалт жүжиг бөгөөд “Макс” продакшны П.Эрдэнэзаан, “Өнгөт инээд”-ийн Бямбацогт, МУГЖ Ж.Оюундарь, “Захиалгат инээд” хамтлаг гэх зэрэг олон шилдэг уран бүтээлчид оролцох ажээ.
Г.Баясгалан (www.wikimon.mn)

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш