logo
Бүрэнхийд мандсан од

Бүрэнхийд мандсан од

2012/04/10
"Twilight" буюу "Бүрэнхий" киноны од Кристен Жамес Стивард 1990 оны энэ өдөр мэндэлжээ. Түүнийг шүтэн бишрэгчид нь Кристен гэхээс илүү Белла Сван хэмээн "Бүрэнхий' киноны зохиолын нэрээр нэрийддэг юм. Кристен хамгийн анх "Тэр хүүхдийг бариад ав" нэртэй хүүхдийн инээдмийн жүжигт дүр бүтээсэн аж.

Тэрхүү дүрээрээ жүжигчний мэргэжилд татагдсан бөгөөд есөн насандаа "Арвангурван нас" хэмээх анхны дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлжээ. 1999 оноос хойш өнөөг хүртэл нэг ч жил алгасалгүй олон кинонд гол болоод туслах дүр бүтээсэн байдаг. 2002 онд "Зугааны өрөө" киноны дүрээр "Оны шилдэг залуу уран бүтээлч" шагналд нэр дэвшин ялагдаж байсан бол 2008 онд "Бүрэнхий" киноны Беллагийн дүрээрээ "Шилдэг эмэгтэй жүжигчин", Адал явдалт киноны "Шилдэг эмэггэй гол дүр" зэрэг зургаан дээд шагналын ялагч болсон юм.

Тус киноны II анги "Шинэ cap", III анги "Eclipse" зэрэг бүтээлүүд нь Алтан бөмбөрцөг кино академийн "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналуудыг түүнд авчирсан юм.

Б.Ширнэн
Эх сурвалж: "Нийгмийн толь"

 

Сэтгэгдэлүүд

Дээш