Энэ цаг үеийн хамгийн алдартай, хамгийн өндөр амжилттай тамирчин гэвэл яахын аргагүй Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарыг нэрлэнэ. Олон цагийн бэлтгэл сургуулилт, тасралтгүй үргэлжлэх тэмцээн, уралдаан түүнийг хүлээж байдаг ч мэдлэг боловсролдоо үргэлж анхаарч ирсэн нь шилдэг жүдочны бас нэгэн давуу чанар юм. Дунд сургуулиа төгсөөд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд спортын чиглэлээрээ суралцаж төгссөн тэрбээр дараа нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бизнесийн удирдлагыг ангид амжилттай сурч төгссөн байдаг. Дараа нь үүгээр суралцах бодлоо орхиогүй бөгөөд өнгөрсөн жил МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэн оржээ.