logo

"Хүнлэг бусаар, хэрцгий харьцсан байдал харагдаж байна" гэж ойлгож байна

2012/04/14
ХЭҮК-оос хэвлэлийн бага хурал зарлан хуралдууллаа. ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж, гишүүд Ж.Дашдорж, П,Оюунчимэг нар бүрэн эрхийнхээ хүрээнд Төв аймгийн цагдан хорих байранд хоригдож буй Н.Энхбаяртай уулзаад иржээ. Тэд хэд хэдэн зүйл дээр хүний архийн зөрчил байж болзошгүй гэж үзсэн байна. Монгол улсын НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлагдсан "Хүний болон улс төрийн эрхийн олон улсын пакт"-ад 1974 онд нэгдэн орсон. Энэ пакт болон "Эрүү шүүлтийн эсрэг конвенци"-д мөн нэгдэн орсон байдаг. Энэ пактын 7 дугаар зүйлд "Хэнд ч эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар нэр төрийг нь доромжлон харьцах болон шийтгэхийг хориглоно" гэсэн заалт байдаг. Н.Энхбаярыг төрийн албадлагаар цагдан хорихдоо ийм эрүү шүүлтийн буюу хэрцгий, хүнлэг бусаар нэр төрийг нь доромжлон харьцсан зүйл байна уу , үгүй юү гэдэгт анхаарлаа хандуулсан байна.
Хамгийн гол нь өглөө 4 цагийн үед гэнэт хаалгыг нь өшиглөн орж ирж "Гараа ардаа ав" хэмэн хашгирсан гэж байна. Ингэхэд нь шүхийн тогтоол уншаад "Таныг цагдан хорихоор боллоо" гээд намайг шууд барьж аваад "Гутал хувцсаа өмсөе" гэхэд нь тийм боломж олголгүйгээр шууд доош нь чирч авч гарчээ. Шатаар өууж байхад нь өмд нь шувтрахад "Би өөрөө буугаад явая л даа. та нар надад тийм боломж олгооч" гэхэд нь боломж олголгүйгээр шууд машинд чихэж хийсэн. Арваад хүнтэй жижиг машинд хэвтүүлэн авч явахад нь "Би ядахдаа босоод сууя" гэхэд нь нэлээд явж байгаад хүсэлтээр нь болгосон юм байна. Нэг цаг 30 минут явж төв аймгийн цагдан хорих байранд очсон байна. Энэ хугацаанд хөл нүцгэн байсан учраас их даарснаас "Гутал хувцас өмсүүлэх боломж байхгүй юу" гэхэд нь буух алдад "Бид таныг өргөөд буулгачихна. Бид ер нь тантай харьцаанд орохгүй" гэсэн хариу өгчээ.
Ж.Бямбадарж хэлэхдээ "Миний ойлгосноор ялангуяа шүүхийн захирамж уншаад машинаар хорих байранд хүртэлх хугацаанд үнэхээр хүнлэг бусаар, хэрцгий харьцсан байдал харагдаж байна гэж ойлгож байна. Н.Энхбаяр бол Улаанбаатар хотын харьяат хүн. Улаанбаатар хотод Монгол улсын хамгийн том урьдчилан хорих байр болох 461 дүгээр анги байдаг. Гэтэл шүүхээс Төв аймагт аваачиж хорих шийдвэр гаргасан байгаа" гэсэн бол ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг "Ямар нэг байдлаар эрх нь хязгаарлагдсан, албадан саатуулагдсан, цагдан хоригдсон хүмүүсийн эдлэх эрх, эрх зүйн байдлын талаар олон улсын нэгдэн орсон гэрээ конвенцууд, Монгол улсын дотоодын хууль тогтоомжууд гэж байдаг. 1988 оны "Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон хүмүүсийг хамгаалах зарчмуудын цогц" гэдэг том баримт бичиг байдаг. Энэ баримт бичгийг НҮБ-ын гишүүн улс орнууд дагаж мөрдөх ёстой. Энэ зарчмын хамгийн эхэнд "аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон хүмүүс нь өөртэйгээ энэрэнгүй харьцах, хүнийх нь хувьд бол заяамал нэр хүндээ хүндэтгүүлэх эрхийг эдлэх ёстой" хэмээсэн байдаг. ЭБШХ-инд зааснаар "Шүүгч захирамж гаргахдаа сэжигтнээр цагдан хорих болон цагдан хорих байрыг өөрөө заан өгөх"-өөр тусгагдсан байгаа. Тэгэхээр Төв аймагт сэжигтнээр цагдан хорих энэ арга хэмжээг хэрэгжүүлж байгаа энэ байдал нь бол саяны дурдсан цогц дүрмийнх нь 20 дугаар зүйлийг зөрчиж байна гэж үзэж байна. Энэ 20 дугаар зүйлд "Аливаа хэлбэрээр саатуулагдсан, хоригдсон энэ этгээд бол боломжтой тохиолдолд түүний оршин суугаа газарт нь хамгийн ойр дөт газар саатуулах буюу хорих газарт нь байлгана" гэсэн энэ зарчи;мыг зөрчсөн байна гэж үзэж байна.
Байгаа оршин суугаа газраас нь хол зайтай хорино гэдэг нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчийн эдлэх бусад эрхүүдэд нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, өмгөөлөгчийн өмгөөллийг цаг тухай бүрт нь авах, Эрүүгийн Байцаан шийтгэх хууль болон Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулиар эргэлт, уулзалтыг тогтоосон хэмжээнд хугацаанд авах эрх зөрчигддөг. Ар гэрийнхэнтэйгээ харилцах, тийм ээ. Үүнийг яагаад зөрчигдөөд байна гэж үзээд байна гэхээр Улаанбаатараас Төв аймгйин цагдан хорих төв хүртэл 1 цаг 30 минут орчим явж байгаа. Тиймээс яаралтай өмгөөлөгч тэй байцаалт авах юм уу, өмгөөлөгч заавал байлцах шаардлагатай үйл ажиллагаан дээр цаг алдах эрсдлийг дагуулж байдаг. Тийм учраас аль болох ойр дөт газарт нь саатуулах, хорих ёстой зарчмыг зөрчжээ гэж бид үзэж байна.
Мөн эдгээр цагдан хоригдож байгаа хүмүүс маань өөрсдөө эдлэх эрхтэй байдаг. Тэр нь нөхцөл байдлын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нөхцөл, боломжийг бий болгож байдаг. "Нөхцөл байдлын эрүү шүүлт" гэдэг нь тухайн этгээдийн саатуулагдаж буй буюу хоригдож буй байр нь олон улсын болон дотоодын стандартуудыг бүрэн хангасан хэмжээнд байх ёстойг хэлж байгаа юм. Чөлөөтэй ажиллаж хөдөлмөрлөх, чөлөөтэй амьсгалах, ямар нэг аюулгүй хоол хүнсээр хангагдах, тодорхой хэмжээний метр квадратад энэ хүн байрлах ёстой юм. Өнөөдрийн байдлаар бидний сая очиж үзсэн Төв аймгийн цагдан хорих төвд эдгээр хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа хийгдээгүй байна гэж үзсэн.
Субъект маань өөрөө төрийн тусгай хамгаалалтанд байдаг. Тийм учраас ШШГЕГ энэ байдлыг зохих хэмжээгээр хангаж ажиллаж байна гэж үзэж байна" хэмээн хариуллаа.
ХЭҮК-ийн гишүүн Ж.Дашдорж " Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авахдаа хуульд заасан үндэслэл, журмаа хэрхэн биелүүлэв гэдгийг бас хяналаа. Энэ ажиллагааг авах гэж байгаагаа өөрт нь буюу өмгөөлөгчид нь урьдчилан мэдэгдэх ёстой байдаг. Гэтэл хэнд нь урьдчилан мэдэгдээгүй юм байна. Түүнчлэн баривчлах ажиллагаанд цагдаагийн онцгой бүлгийг заавал оролцуулах шаардлагатай байсан, эсэхийн хувьд гэвэл онцгой нөхцөл байдлын үед буюу оргож зайлсан, эсвэл зэвсэглэсэн этгээдийг баривчлахдаа л энэ бүлгийг таатн оролцуулдаг журамтай" гээсн бол Ж.Бямбадорж "Энэ үеэр хүний эрхийг хамгийн нооцтойгоор зөрчсөн явдал гарсан нь тухайн байранд оршин амьдарч буй өөр айлын үүд хааргыг нь эвдлэн орсон явдал юм. Энэ бол хүний эрхийн хамгийн бүдүүлэг зөрчил мөн. "Андуурчээ" гэж тайлбар тавьж болох юм. Тэгвэл өөр тохиолдолд бас "Андуураад буудаад алчихжээ" гэх үү" хэмээн хэлж байлаа.

С.Энх-Амар
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш