Мэргэжлийн сайн тогооч төмсөөр 999 төрлийн хоол хийж чаддаг гэж ярьдаг. Төмсөнд С, В, В6, РР, К зэрэг амин дэм агуулагдаж байдаг. Цусны даралт хэлбэлзэх, толгой өвдөх, бамбай булчирхай томрох гээд олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэн анагаахад сайн нөлөө үзүүлдэг.
Та өдөрт 300 гр төмс хоолондоо хэрэглэвэл өдрийн С аминдэмийн хэрэгцээнийхээ 70-75%-ийг авна. Харин 400 гр төмс идвэл калийн хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаг гэнэ. Шинэ ургацын төмсөнд С аминдэм 25 мг байдаг бол өвлийн төмс, эсвэл хоёр cap хадгалсан төмсөнд энэ хэмжээ 12мг хүртэл буурсан байдаг аж.
Төмсөн дэх глюкоз нь хүний биед амархан шингэдэг тул зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг хэмээн эрдэмтэд баталж байна. Мөн төмс нь зүрхний агшилтыг сайжруулах нөлөөтэй калийг хамгийн ихээр агуулдаг. Үүнээс гадна ходоодны архаг хэлбэрийн үрэвслийн үед түүхий төмсний шүүс хамгийн сайн эм болдог. Төмсний шүүс С амин дэмээр баялаг тул ходоодны хүчлийг хэвийн болгож, гэдэсний үйл ажиллагааг зохицуулан, өвдөлтийг намдаадаг аж.
Төмсийг XVI зууны үед Европын зарим улсуудад зөвхөн чимэглэлийн зориулалтаар ашигладаг байсан бол XVII зуунд Ирландчууд төмсийг хүнсэндээ анх хэрэглэсэн ажээ.
Цусны даралт ихсэхэд өдөрт гурван удаа бага хэмжээгээр түүхий төмс ид. Үүнээс гадна төмсийг хальстай нь жигнэж идэх, түүхийгээр нь машиндаж шүүсийг уухад даралт буурдаг байна.
Төмсийг гоо сайхандаа хэрэглэхэд сайн
Чанасан төмсийг сүү, өндөгний шартай хольж нүүрэндээ бигнүүр тавьдаг. Бүлээн бигнүүрээ 15-20 минут байлгаад авна. Дараа нь халуун, хүйтэн усаар ээлжлэн нүүрээ шавшина. Ийм бигнүүрийн дараа нүүрний арьс чангарч, жижиг үрчлээсүүд арилдаг.
Байнга гадаа ажилладаг хүмүүсийн гар улайж, хагаран ширүүн болдог. Энэ тохиолдолд чанасан төмсийг халуун сүүтэй хольж нухаад, цэвэр давуун дээр тавьж 10-15 минут гараа ороож бооно. Энэ аргыг гурваас дөрвөн удаа хэрэглэхэд гарын арьс зөөлөн, чийглэг болдог.
Хэрэв нүүр бүлцийж хавагнавал төмсийг үрж, шүүсийг нь аваад хавагнасан газарт шавшдаг. Нүүрэнд сэвх нэмэгдвэл төмсний булцууг таллаж, цууны эсвэл нимбэгний хүчилд дүрж арчдаг ажээ.
/Геологи уул уурхайн мэдээ/