logo
Бразилийн “Рапунзель” үсээ заржээ

Бразилийн “Рапунзель” үсээ заржээ

2012/04/28
Бразиль “Рапунзель” Наташа 12 нас хүртлээ ургуулсан урт үсээ тайруулж, гэрийнхэндээ мөрөөдлийн байшинг нь худалдаж авч өгчээ. Рио Де Жанейрод төрсөн Наташа Морайс де Андраде 1.6 метр үсээ тайруулахдаа л эрх чөлөөг мэдэрсэн аж.

12 настай охин үсээ угаахад дөрвөн цаг, самнахад нэг цаг зарцуулдаг байсан гэнэ. Жижигхэн, цонхгүй өрөөнд унтдаг байсан Наташа 1.6 метр урт үсээ 3000 фунт стирлингээр заржээ.

Үсээ тайруулахдаа эхлээд уйлсан ч богинохон үстэй болсондоо сэтгэл хангалуун байгаа Наташа үсээ ердөө тавхан минутанд угааж амждаг болсон аж. Охины ээж түүнийг үсээ тайруул гэж хэзээ ч шахаж байгаагүй ч үснээсээ болоод бусад охидтой адил далайн эрэг рүү сэлэхээр явж чадахгүй байгааг нь хараад өрөвддөг байсан гэнэ.


Наташаг үсээ тайруулахад ээж нь ч амрах шиг болсон аж. Учир нь тэр ч бас үсийг нь самнаж янзлахад багагүй цаг зарцуулдаг байжээ.

Н.Энх
NEWS.MN
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш