logo
Бүсгүйчүүд орон дотроо юуг тэвчдэггүй вэ?

Бүсгүйчүүд орон дотроо юуг тэвчдэггүй вэ?

2012/05/01
Сексийн асуудал нь их нарийн нандин зүйл. Сексийн хувьд бүсгүйчүүдэд огт таалагддаггүй, хүлээн зөвшөөрдөггүй зүйлүүд бий. Гэхдээ тэд энэ тухай нэг их яриад байдаггүй. Иймд эрчүүд тэднийхээ мэдрэмж, хүслийг нь хааяа сонсож, ойлгож байхыг хичээгээрэй. Бүсгүйчүүд орон дотроо 7 зүйлийг тэвчдэггүй аж.

1. Секс хийж байхдаа байрлалаа заавал өөрчилж бай
-Хүнд лагс биеэр үргэлж л дээрээс нь дараад байвал эмэгтэй хүнд яршигтай санагддаг.

2. Бэлэг эрхтнийхээ хэмжээнд сэтгэл дундуур байдгаа эмэгтэйдээ бүү гомдоллож ярь
-Энэ нь эмэгтэй хүнд тийм ч таатай санагддаггүй. Ер нь дийлэнх эмэгтэйчүүд алтан дундаж буюу том ч биш, жижиг ч биш бэлэг эрхтнийг илүүд үздэг.

3. Сексийн гайхамшгийг мэдрүүлж өгсөн эмэгтэйгээ үл тоомсорлож болохгүй
-Таны хувьд бүсгүй тань сексэнд сайн эсвэл тааруу байхын аль аль нь ч хамаагүй. Яагаад гэвэл тэр танд сексийн гайхамшгийг мэдрүүлсэн эмэгтэй шүү дээ. Иймд дур ханамагц бушуухан буруу хараад хурхираад унтаад өгөх нь эвгүй шүү. Хэдхэн хором бүсгүйгээ тэврэн үнсэж таалахад танаас юу ч хорогдохгүй.

4. Хэт гэрэлтэйд сексдэх хэрэггүй. Гэрлээ ядаж бүдэгрүүл
-Хичнээн гоолиг сайхан биетэй, царайлаг бүсгүй ч гэлээ хэт гэрэлтэй орчинд эр хүнд өврөө нээхдээ эвгүйрхдэгийг мартаж болохгүй.

5. Эрүүл ахуйдаа анхаар
-Эрчүүдийн эрүүл ахуй эмэгтэйнхээс дутахгүй чухал шүү. "Би эр хүн юм чинь ямар ч байсан яахав" гэсэн хэнэггүй зангаа тат. Хир, хөлс, эвгүй үнэр танараасаа салж, ус цасанд орж бай. Бохир заваан эр хүнд эмэгтэйчүүд дургүй.

6. Хэтэртлээ архи бүү уу
-Секс хийхийн өмнө зориг орж байгаа нь энэ гээд зарим эрчүүд архи уудаг. Уулаа гэхэд согтож болохгүй шүү. Хөлчүү эрийн хөнжилд шаналах хүсэлтэй эмэгтэй тэр бүр олдохгүй болов уу.

7. Сексийг гэрэл зурагт мөнхлөх хэрэггүй
-Та ийм санаачлага гаргаж эмэгтэйнхээ дургүйг хүргэх хэрэггүй биз ээ.

/Хань/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш