logo
Эрчүүдэд зөвлөгөө өгөх төв нэг ой хүрлээ

Эрчүүдэд зөвлөгөө өгөх төв нэг ой хүрлээ

2011/06/18
Гэр бүлийн амар амгалан байдлыг бий болгоход эрчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн цагдаагийн газар, НҮБХХ-ийн “Хууль зүйн үйлчилгээний  хүртээмж ба Хүний эрх” төсөл хамтран НЦГ-ын Албадан саатуулах, баривчлах төвд Эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх төвийг нээн үйл ажиллагааг нь эхлүүлсээр нэг жил болж байна. Эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх төв нь жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн аливаа үйлдлийг дуусгавар болгох,  сөрөг зан үйл, тогтсон буруу хандлагаа өөрчлөх сэдэл төрүүлэх, хүчирхийлэл үйлдэгч нарын зан үйлийг өөрчлөх тохиромжтой сургалтын хөтөлбөр, аргачлалд сургах зорилготой. Цаашид, тус төв нь үйл ажиллагаагаа мэргэжлийн түвшинд, тогтвортой, баталгаатай явуулахаар зорин ажиллаж байна. ЭЗӨТөв нь анхны жилдээ 300 орчим хүнд үйлчилгээ үзүүлсэн. Энэ хүрээнд сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж, эрэгтэйчүүдэд хандсан бүлгийн сургалт, мөн нийтийг хамарсан нөлөөллийн үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш