logo
Гэр бүлийн амьдралд маргаан зөрчилдөөнөөс аль болох хол байхыг хичээгээрэй

Гэр бүлийн амьдралд маргаан зөрчилдөөнөөс аль болох хол байхыг хичээгээрэй

2012/05/30
Хэвшсэн заншил гэр бүлийн №1 дайсан байдаг. 

- Юуны өмнө өдөр тутмын гэр бүлийн чимээгүй баяр баясгалан нь хэвшсэн заншлаас ялгарах зүйл байхгүй. Ерөнхий заншил болон уламжлал нь огт муу зүйл биш харин ч харилцааны бат бөх харьцааг бий болгодог гэж ярьдаг. Түүнчлэн зарим нэг нь хайр дурлалд тогтсон нэг журам байдаг. Энэ нь үнсэлт, энхрийлэл, секс нь итгэл үнэмшлийн мэдрэмжийг бий болгож өгдөг гэж ярьдаг.

- Ихэнхдээ хүмүүс нэгэн жигд амьдралд дурлах тусам түүнийхээ боол нь болж хувирдаг. Заримдаа дээрх байдлаас болж хамтрагчаа солих ч хэрэг гардаг.

- Хосуудын хэн нэгэн нь секст идэвхгүй болох аль эсвэл эсрэгээрээ галзуу байхад хардах ч юм уу, тэвдэх асуудал гардаг. Гэхдээ нэг хэвийн зуршил болсон зүйлээсээ салж, шинэ соргог санааг хэрэгжүүлж, сексийг сонирхолтой болголоо гээд муу зүйл юу байх вэ. Харин ч талархалтайгаар хүлээж авах хэрэгтэй юм биш үү.

- Бүх хосуудад хааяа хүчтэй сэтгэгдэл болон гэнэтийн сюрприз зайлшгүй шаардлагатай болдог. Эрчүүд хамгийн сүүлчийн удаа хайртдаа цэцэг өгч байснаа санаж байна уу? Харин бүсгүйчүүд маань эрчүүддээ сайхан харагдахын тулд үсчин гоо сайхны салоноор хамгийн сүүлд хэзээ үйлчлүүлснээ санаж байна уу? Хэрэв санахгүй байгаа бол дахиад нэг сэргээхэд гэмгүй юм шүү. Түүнчлэн хайртдаа зориулж FM, радиогоор чин сэтгэлийн мэндчилгээ, хөгжилтэй онигоо, дуртай дууг нь захиалж явуулж болно.

- Эсрэг хүйсийн хэн нэгэн хүн танд таалагдаад байгаа бол санааширч суухынхаа оронд ямар нэгэн арга хэмжээ авах нь зүйтэй. Тухайлбал: амралтын өдрүүдээр кино үзэх, салхинд гарах, ямар нэгэн ажилд тусалж өгөх талаар санал тавиад үзээрэй. Хэрэв тэр зөвшөөрч байгаа бол та түүнд таалагддаг байж болох юм. Гэхдээ үүнийг баталгаатай болгохын тулд илүү дотно харьцаад үзэхэд буруутах зүйл байхгүй болов уу.

/Хань/ 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш