Энэ баатар бол дүрэмгүй тулааны мастерын хүч чадал, цэргийн жанжны арга тактик, хорчин харваачийн оньч мэргэ гэхчлэн бүх арга ухааныг ордны уран хуйвалдаантай гайхамшигтай хослуулсан хүн. Түүнийг яаж ч харваад, яаж ч жадлаад нэмэргүй бараг л мөнхийн хутгийг олсон хүн байв. Түүн шиг долоо шархадчихаад шархаа долоогоод босоод ирэх хүн ховор. Түүнийг ирүүл тулаанд дуудсан, хөндөлссөн этгээд дахин сэргэхгүй болтлоо нарим цохиулж, ямар нэгэн байдлаар хохирч, гарцаагүй ялагдаж салдаг байв.
Уг нь ямар ч баатрын эмзэг цэг нь зүрхэндээ, эсвэл толгойдоо ч юм уу байдаг бол энэ баатрынх санаанд оромгүй тэс өөр газраа байжээ. Түүний дайснууд урьд нь эмзэг цэгийг нь мэддэггүй байсан тул ихэвчлэн ердийн хүнтэй адил мэт бодож зөнгөөрөө аль тааралдсан газар руу нь онилон харвавч тусыг эс олж байв. Гэтэл эмзэг цэг нь уландаа байсан учраас түүнийг унагах, устгах гэсэн хүн заавал улыг нь шагайх хэрэгтэй болохыг хожуу мэджээ.
Тэгээд тонгойж харвах гэсээр байгаад эцэст нь өөрөө ялагдаж дуусдаг байв. Түүний ганц эмзэг цэгийг хамгаалж асан нэгэн нууцыг эхнэр нь өөрийн биеэр амь дүйн явж, олж өгсөн учир тэрээр одоо хэнд ч дийлдэхгүй болсон. Одоо түүнд эмзэг цэг гэж үгүй.
Түүний наймаалжны тэмтрүүл мэт урт гар хаа л бол хаана хүрэх тул өөрийн итгэлт хүнээ гол гол цайзны даамлаар бас томилж чаджээ. Ийнхүү өөрийгөө тойруулан бат бэх хана хэрэм босгож, найдвартай бүрэн хамгаалагдсан байна. Ахиллес баатар Ахиллес биш болсон. Түүнийг одоо яаж ч харваад, түүний эсрэг яаж ч сарвалзаад хэрэггүй юм. Тэр өөрийн улсыг гартаа бүрэн оруулав.
Д.Баясгалан