logo
Мах магнаг болж Монголчууд цувдай ч авч хүчрэхгүй болжээ

Мах магнаг болж Монголчууд цувдай ч авч хүчрэхгүй болжээ

2012/06/11
“Мах” гэсэн бичигтэй саарал чингэлэгтэй машин дэлгүүрт ирэхэд хүмүүс “Шинэ мах ирлээ” хэмээн багахан дугаар үүсгэж хүссэнээрээ буюу хүзүү гуя, нуруу сээр гэхчилэн авдаг байсан цаг бий. Хонины нэгдүгээр зэргийн махыг 750, хоёрдугаар зэргийнхийг 630, ямааныхыг 510, 420, үхрийнхийг 660, 540 гэж тогтоо-сон үнээр авдаг байж билээ. Хүмүүс энэ цагийг санагалзаж байна.

“Хүчит шонхор” захын хашаагаар ороход хойд урд талаар нь мах ачсан машинууд эгнэн зогссон байх аж. Хүмүүсийг явахад зориулж хонгил үүсгэсэн нь их л дэгтэй жаягтай зохион байгуулалттай ч харамсалтай нь махны үнийн хувьд ёстой л амандаа орсон үнээ хэлж байв. Тэдний хэлж буйгаар хонины нэг кг мах 5800-6000 тегрег буюу бөөний үнэ нь тэр гэнэ. Гэвч тэндээс авч байгаа хүн өдрийн од шиг. Хамгийн дээд талд шахам зогсох дээр өгүүлсэн чингэлэгтэй машинд зөвхөн цувдай зарж харагдав. Очиж асуутал нэг нь 10 мянган төгрөг гэнэ. Сонссондоо итгэсэнгүй “Хэд гэнээ” гэхэд “ 10 мянга аа, цусыг нь цутгачихсан, чанахад бэлэн, сайхан, шинэ цувдай шүү, юм юмтайгаа” гэв. Үүнийг сонссон эмээ “Чааваас даа, монголчууд бид ийм дээ ч тулах гэж. Малынхаа цувдайг хамгийн хямд үнээр бүр 50-150 төгрөгөөр, хонины толгойг 50, ямааныхыг 30, үхрийнхийг нэг төгрөгөөр авч иддэг байсансан. Одоо ч ёстой амандаа орсон үнээ л хэлдэг болж. Дээхэн үед улаан мах зарж буй хүн үнэрхэж болдоггүй" гэдэг байж билээ. 40-50 саяар тоологдох малтай улс гээд байгаа шүү” гээд гараараа “Цаашаа” гэснээ явж одсон юм. Тэр эмээг дагаж дотор махны тасагт ороход “бөөр, элэг, сэмж, зүрхний жижиг жижиг хэрчмүүд нийлүүлсэн “Жижиглэн” гээчээс таван ширхэгийг авч байв. Сэтгэл өвдөөд “Эмээ та таван ширхэгийг хэдээр авав” гэхэд 700-гаар, энэ хүртэл 200 төгрөгөөр нэмэгдчихэж, манайд хүн ирэхгүй бол эмээ нь таван орой хоол хийнэ” гэснээ намайг нэмчихсэн аятай хялалзав. Тэгснээ “Эхлээд мах иддэг байлаа, сүүлдээ ганц нэг толгой, цувдай, эргүүлдэг болсон. Одоо ч бүр цувдайгаа дийлэхээ байв шүү. Ямартаа л “Жижиглэн” эргүүлж байхав. Ахмадууд бид өлөн зэлмэн явдаг болох нь дээ хүүхээ” гэв...

Дотор махны тасагт цувдай 5000, хонины хуйхалсан толгой 2500, элэг кг нь 1500, бөөр 2500, зүрх 4500, дотор махан таташ 4000 төгрөг, адууны умс, гита буюу гэдэс 3500 төгрөгийн үнэтэй байв. Гэхдээ лангуунуудад бас ч 100-200 төгрөгөөр зөрөөтэй байх аж.

Харин махны лангууныхан “үгсэж тохирсон" мэт туранхай, тарган ч бай хамаагүй нэг л хэвийн үнэ бичиж тавьсан байв. Гэхдээ ажпын болон амралтын өдөр хоёр өөр үнэ хс..дэг байна. Тухайлбал, ажлын өдрүүдэд 6200-7300 төгрөгийн үнэтэй байсан хонины мах амралтын өдөр 6700-8000, үхрийн мах 7800-8600 байснаа 8300-9800 төгрөгийн үнэтэй болсон байв.

Худалдагч нараас хоёр хоногийн өмнөхөөс яагаад 1000-1500 орчим төгрөгөөр нэмэгдсэнийг асуухад, “Ер нь л ингэдэг ш дээ. Бүр хэвшсэн гэж хэлж болно. Амралтын өдөр хүмүүс дор хаяж долоо хоногийнхоо хүнсийг цуглуулдаг болохоор энэ үед нь л жаахаан ажиллах хэрэгтэй ш дээ” хэмээн хэнэг ч үгүй хариулж байсан юм.

Гэтэл гурил будааны үнэ харин нэмэгддэггүй амралтын өдөр ч бүр ч 50-200 төгрөгөөр буудаг байна. Жишээлбэл шар будаа 1600 төгрөг байснаа амралтын өдөр 1500, 3000 төгрөгийн үнэтэй 0,5 кг гурвалжин будаа 2500 төгрөг, алтан тариа болон улаанбаатар гурилууд 50 төгрөгөөр буусан байв. Харин алтан тариагийн нэгдүгээр гурил эрэлт ихтэй байв. Учрыг лавлавал, “Үйлдвэрээс нь нэгдүгээр зэргийн гурил гарахгүй долоо хоносон” гэж байв.

"Хүчит шонхор худалдааны тө-вийг махны үнэ арай хямд гэж зорин очих иргэд ёстой “хулхидуулдаг” байна. Учир нь “Баянзүрх”, “Наран-туул” захуудад мах бараг 100-500 төгрөгөөр хямд байсан юм. Гурил бу-даа элсэн, чихэр, гоймонгийн үнийн хувьд ижил байв.

Мах ховордож байгаа энэ үед “бурхадын зоог” буюу шар буурцгийн махыг нэлээд сураглаж байгаа харагдав. Хармасалтай нь тэрхүү “Бурхадын зоог” ч жилийн өмнө 900-1000 төгрөг байсан бол 2000 гарчихаж.
Малынхаа махнаас уураг, тэжээ-лээ авдаг монголчууд махны ховорт загас, тахианы мах иддэг болоод бай-гаа. Гэтэл махны үнэ нэмэгдэх тусам тэдгээрийн үнэ ч нэмэгдэж орхиж. “Тузоп” хэмээх тодотголтой тахианы гуя 3800 байснаа 4700, нуруутай гуя 3600 байснаа 4300 төгрөг, загас том уг нь хаанахын ямар төрлийнх, том жижгээсээ хамаар харилцан адилгүй үнэтэй байдаг байсан бол нэг кг нь 6000 төгрөг болж орхиж. Лаазалсан мах, консеровуудын үнэ ч 200-600, борцны үнэ 25-30-мянгад хүрсэн байв.

Сүүлийн гурван өдрийн байдлаар “Нарантуул”, “Хүчит шонхор”, “Баян-зүрх” захад ч дотор махны тасаг нь хөл хөдөлгөөн ихтэй, “Жижиглэн” авч байгаа хүмүүсийн тоо мах авч бай-гаа хүмүүсийнхээс харьцангуй олон байсан юм. Тэдгээрийн ихэнх нь настай, хижээлдүү хүмүүс байсан. Тэрхүү жижиглэнг ганц нэгээр нь авч байгаа хүн цөөн, харин нөгөө эмээ шиг 5-6-гаар нь авч байгаа хүмүүс олон байсан юм.

...“Ахмадууд бид өлөн зэлмэн явдаг болох нь дээ хүүхээ” гэх эмээгийн үг одоо ч чихнээ сонсогдсоор л. Монголдсуурин газарт мах дагасан зураглал нэг иймэрхүү.

Гэтэл бараг 50 саяар тоологдох малтай бид алс холын америк дахь үнээс ч илүүгээр нэг кг мах авч идэж байна. Тэнд кг махыг монгол мөнгөнд шилжүүлэхэд 7000 төгрөг болдог юм билээ.


С.Туул
Эх сурвалж: "Нийгмийн толь" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш