НҮБ болон олон улсын 50 байгууллага Газын зурвасыг таван жил бүслэн хааж буйгаа эцэс болгохыг Израилиас шаардав. Тель-Авивийн үйлдэл Палестины нутаг дэвсгэр дэх цэнгэг ус бохирдож, хүмүүнлэгийн сүйрэл болоход хүргэж болзошгүй тухай хүний эрхийг хамгаалагчдын илтгэл нийтлэгдсэний дараа тийм шаардлага тавьсан байна. Харин асуудал бүслэн хааж байгаад бус, Палестины эрх баригчид юу ч хийдэггүй, авлигад автагдсаных гэж Израиль нотолжээ.
2007 оноос хойш үргэлжилж буй бүслэн хаах ажиллагаагаа эцэс болгохыг олон улсын 50 байгууллага, тэдгээрийн дотор, НҮБ-ын таван салбар Израилиас шаардсан байна. Мөн тийм шаардлагыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч Валери Амос тавьжээ. "Save the Children", "Medical Aid for Palestinians" гэсэн буяны хоёр байгууллагын илтгэл нийтлэгдсэний дараа тийм шаардлага тавьсан байна. Илтгэлд дурдсанаар, Газын зурвас дахь цэнгэг усны цорын ганц эх сурвалж шугам хоолойн бохирдол болон нитратад маш их бохирдож, хүн хэрэглэхэд аюултай болжээ. Газын зурвасын ус цэвэрлэх систем эвдэрч, бүслэн хаах дэглэмийн улмаас цэвэрлэх тоног төхөөрөмж авах боломжгүй болсноос байдал хүндэрсэн аж. Сүүлийн саруудад энэ дэглэм суларсан, гэвч бүрмөсөн цуцлах хэрэгтэй гэж илтгэлийг бэлтгэгчид үзэж байна.
Газын зурвас дахь цэнгэг усны байдал эмгэнэлтэй байгааг хүлээн зөвшөөрдөг Израиль улс ийм байдал бий болсныг бүслэн хаасантай бус, Палестины засаг захиргааны удирдагчдын хариуцлагагүй, авлигад автагдсантай холбоотой гэж байгаа аж. Одоо Палестин-Израилийн "Ослогийн хэлэлцээр"-ийн дагуу Израилийн "Мекорот" компани Газын зурвасыг усжуулж байна. Тус зурваст Германы компаниудын байгуулсан цэвэрлэх байгууламжууд байдаг. Гэвч цэнгэг ус хангалтгүй байна гэж палестинчууд гомдоллодог байна. Хариуд нь цэвэрлэх болон ус цэнгэгжүүлэх өөрийн гэсэн дэд бүтцийг хөгжүүлэхийг Палестинд израильчууд зөвлөжээ. Араб дахинд устай байх хамгийн сайн боломж палестинчуудад байдаг, гэвч тэд Израилиас цэнгэг ус авахыг илүүд үздэг гэж Израилийн Экологийн сайд Гилад Эрдан хэлсэн байна. Сайдын хэлснээр, тэрбээр нутаг дэвсгэртээ цэвэрлэх болон ус цэнгэгжүүлэх төхөөрөгтэй болохыг палестинчуудад хэлж ойлгуулахыг НҮБ болон Дэлхийн банкнаас нэг бус удаа хүсч байсан боловч энэ үр дүнгээ өгөөгүй ажээ.
"Сүүлийн удаа Ерөнхийлөгч Шимон Перес тийм саналыг Газын зурвасыг хянаж байгаа ХАМАС хөдөлгөөнийхөнд хоёр сарын өмнө Палестины засаг захиргаагаар дамжуулан тавьсан боловч Палестины эрх баригчдад илүү чухал ажил байдаг бололтой, бид сионоистуудтай хамтран ажиллахгүй гэсэн хариу ирүүлжээ. Бүслэн хааснаас бус, "ХАМАС"-ын Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой. Израиль Газын зурвасаас суурингаа бүрмөсөн нүүлгэсний дараа тэнд усны нөөцийг хяналтгүйгээр ашиглах болон бохирдуулах үйл явц эхэлсэн" гэж Израилийн улс төр судлаач Зеэв Ханин мэдэгджээ.
Хүний эрхийг хамгаалагчдын ярьсанчлан Газын нийтийн аж ахуйн дэд бүтцийг гүйцэт санхүүжүүлэхгүй байгаа нь ч бас Израилийн буруу биш гэж шинжээчид нотолж байна. Палестинчууд жил бүр олон улсын тусламжийг хэдэн арван саяар нь авдаг. Зөвхөн Европын Холбоо энэ онд л гэхэд 35 сая доллар өгөх ба үүний 20 сая нь цэвэрлэх байгуулагчид зориулагдах ёстой аж. Израилийн нотолж буйгаар, олон улсын тусламжийн дийлэнх хэсэг авлигад автсан түшмэдэд халаасанд орж байна. Саяхан Палестины дахин томоохон дуулиан гарчээ. Рамааллагийн шүүх өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Палестины Хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал асан Мохаммед Рашидад авлига авсан хэргээр 15 жил хорих болох 15 сая долларын торгууль төлөх ял шийтгэсэн байна. Тэрбээр Палестины удирдлага авлигад автсан тухай ярихаа олны өмнө мэдэгдсэний дараа улс төрийн сөрөг хүчнийхэн нь түүний эсрэг хэрэг өдүүлсэн гэж Мохаммед Рашид өөрөө мэдэгджээ.
З.Амгалан
МОНЦАМЭ