Төрийн албанд орохын тулд олон даваа давж, шалгалт шүүлэг өгдөг байсан цаг саяхан. Харин одоо дорвитойхон алба хашдаг танилтай байхад ямар ч саадгүй төрийн албан хаагч болчихдог жишиг тогтсон. Яг ийм жишиг өдгөө МХЕГ-т жинхэнэ утгаараа үйлчилж байна. Угтаа бол төрийн алба гэж чухам юу байдгийг ойлгодоггүй Р.Содхүү даргын увайгүй үйлдлээс болж өдгөө төрийн алба гээчийн нэр хүнд олны дунд навс уначхаад байгаа юм. Төрийн албыг энэхүү эрх мэдэлтэй дарга хэрхэн үнэгүйдүүлснийг дурдъя.
Тэрбээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга болмогцоо Хөрөнгийн биржид ажиллаж байхад нь өөрийнх гарын хүн байсан Г.Мөнхжаргалыг Замын-Үүдийн Мэргэжлийн хяналтын даргаар томилсон. Түүний энэхүү «нүдээ олсон» томилгооны үр дүнд Замын-Үүдийн боомтоор 27 вагон самар гаргасан хэрэг мандаж, үүнд нь олон хүн чирэгдсэн.
Ер нь тус боомттой холбоотой таагүй мэдээлэл огт тасрахаа байсан гэхэд хилсдэхгүй. Хууль хяналтын байгууллагынхан болон албаны хүмүүс очиход Г.Мөнхжаргал дарга өөдөөс нь жишим ч үгүй «Миний буруу биш» гэдэг. Хариуцсан албаных нь нэр хүнд ийнхүү шороотой хутгалдаж байгаагийн бурууг удирдлага нь үүрэхгүй өөр хэн даах ёстой гэж.
Мөн Хөрөнгийн биржид түүний туслахаар ажилладаг байсан С.Заяадэлгэр гэгч бүсгүйг бас л МХЕГ-т Тамгын хэлтсийн дарга болтол нь суга дэвшүүлсэн. С.Заяадэлгэр энэ албан тушаалд очсон цагаасаа эхэлж ажилчдаа дарамталж, хэл амаар доромжилдог болсон тухай түүний дор ажилладаг хүмүүс ярьдаг юм билээ. Р.Содхүүгийн буянаар гэнэт л ногоон гэрлээр дэвшиж, Тамгын хэлтсийн даргын зөөлөн суудалд суусан бүсгүй бараг л МХЕГ-ын дарга аятай аашилдаг аж. Тэрбээр Р.Содхүүгийн өмнөөс хүмүүстэй уулзалт товлож, тушаал шийдвэр гаргахад нь оролцдог, гэж байгаа.
Мөн Хөрөнгийн биржийн Олон нийттэй харилцах албанд ажиллаж байсан Т.Хулан дээрх жишгээр тус газарт ажилд оржээ. Одоо тэрбээр МХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байгаа. Тус газрынхны ярьж буйгаар ажлын дорвитой туршлагагүй, тэгсэн хэрнээ бас овоо өндөр дуутай нэгэн аж. Р.Содхүүгийн тойрон хүрээлэгсдээ цуглуулах ажил үүгээр дуусаагүй. Эхнэрийнхээ төрсөн дүү Т.Ганжаргалыг туслахаараа авчээ. Мөн Мэдээлэл, технологийн хэлтсийн мэргэжилтнээр ажилд авсан С.Тунгалаг, Д.Ганзориг зэрэг нөхөд ч түүний гал хамууд. Үүнийг батлах гэсэн шиг Д.Ганзоригийг ахлах мэргэжилтэн болгосон байна.
Эндээс харахад мань Р.Содхүү Төрийн албаны зөвлөлийг өөртөө авчихсан бололтой. Төрийн албаны зөвлөлийнхөн өөрсдөдөө хир халдаах тун дургүй. Тэгсэн хэрнээ МХЕГ-ын дарга Р.Содхүүгийн энэ бусармаг үйлдлийг мэдээгүй царайлах нь цаанаа л нэг асуудалтай. Мань хүн МХЕГ-ыг өөрийн хүмүүсээр дүүргэх ч яах вэ.
Хамгийн гол нь энэ чухал албыг хэрхэн хийдгийг шалгах ёстой. Тухайлбал, Сэлэнгэ аймагт МХЕГ- аас явуулсан шалгалтад бүдэрлээ гэхэд шалгалт хийгээд ирсэн байцаагчдыг өрөөндөө дуудаж оруулаад толгой, түрүүгүй загнасны эцэст «Онц» гэсэн үнэлгээ тавиулсан тохиолдол ч бий. Ер нь энэ нөхрийн хуудуутай үйлдэл үүгээр дуусахгүй маш урт цуваа болох нь ойлгомжтой.
Тэгэхээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргаар заларсан Р.Содхүү ах, дүү, хамаатан саднаараа багаа бүрдүүлж, хаана ч явсан олон хүүхэдтэй эцгийн ёсыг харуулдаг энэ эрхэмд тооцох ёстой хариуцлага гэж байна уу. Төрийн байгууллагыг хувийн компани шигээ бодож байгаа ийм хүнийг Засгийн газрын агентлагийн даргаар хэдэн жил ажиллуул, дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлэх юм бэ.
Р.Төгс
Эх сурвалж: "Өглөөний сонин"