logo

"Maroon 5" хамтлаг дөрөв дэх цомгоо гаргалаа

2012/07/02
Америкийн "Maroon 5" хамтлаг "Overexposed" нэртэй дөрөв дэх цомгоо гаргалаа. Энэ хамтлаг 2002 оноос хойш Америкт 10 сая гаруй цомог борлуулсан билээ.
Рок хамтлагийн гоцлол дуучин Адам Левин, гоцлол гитарчин Жэймс Валентайн нар 12 дуутай шинэ цомгийнхоо талаар ярьсан байна.
Адам хэлэхдээ "Энэ цомгийг сонсоход тун энгийн, миний бодлоор дуунууд бүгд гайхалтай болсон, гэхдээ шинэ цомогт маань энгийн байдал тодорхой хэмжээгээр тусгалаа олсон нь манай хамтлагийн хувьд чухал байна" гэжээ.
Maroon 5 хамтлагийн Кристина Агилератай хамтран дуулсан "Moves Like Jagger" дуу хит болсон бөгөөд гоцлол дуучин Левин Америкийн "Voice" нэртэй телевизийн шоуны шүүгчээр ажилладаг.
Анх Kara's Flowers нэртэй байсан энэ хамтлаг 2002 оноос Maroon 5 нэрээр уран бүтээл туурвиж эхэлсэн байна.
Энэ хамтлагийн таван гишүүн шинэ цомгоо танилцуулах үеэрээ шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж, өөрсдийн гарын үсэг бүхий цомгоо тараажээ.
"Overexposed" цомог Америкт зургадугаар сарын 26-нд худалдаанд гарсан байна.
Maroon 5-ийн "Жэйний Тухай Дуунууд" нэртэй анхны цомгийн Harder to Breathe, "This Love", "She Will Be Loved" болон "Sunday Morning" зэрэг дөрвөн дуу хит болж байсан билээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш