Snoop Dogg-ийг Норвегийн гаалийн ажилтнууд саатуулсан тухай мэдээлэл гарчээ. Учир нь тэрээр найман гр марихуан болон их хэмжээний гадаад валюттай явж байсан гэнэ. Нэрээ хэлээгүй ажилтны хэлснээр 40 настай Америк рэппэр хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнээс их буюу 24.100 фунттай явж байсан бөгөөд түүнийг зөрчил гаргасных нь төлөө 8.000 орчим доллараар торгосон байна. Түүнийг хар тамхи авч явсныг сургуулилттай нохойны тусламжтайгаар илрүүлжээ.
Э.АМАР
Э.АМАР