Энэ сарын 3-нд алдарт дуучин Ашлэй Тисдал 27 нас хүрлээ. Тэрээр Малибу далайн эрэг дээр дотны найзуудтайгаа хамт “насны найр”-аа тэмдэглэн өнгөрүүлсэн гэнэ. Түүний зочдын дотор дуучин, жүжигчин Селена Гомиз уригджээ. Хамгийн гайхалтай нь төрсөн өдөрт уригдсан бүсгүйчүүд бүгд найз залуутайгаа ирсэн бол Селена Гомиз л ганцаараа ирсэн байна. Хэдийгээр Ашлэй Тисдал төрсөн өдөрт Жастин Биэбир уригдаагүй ч Селена Гомиз цагийг тун хөгжилтэй өнгөрүүлжээ.