2005 онд байгуулагдсан Солонгосын "Super Junior"хамтлаг шинэ уран бүтээлийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ. 12 гишүүнтэй хамтлаг зургаа дахь цомгоо сурталчлах ажлаа хийж байна. Хамтлагийн гишүүд Азийн орнуудыг төдийгүй бусад тивийн орнуудыг уран бүтээлээрэээ байлдан дагуулахад бэлэн гэдгээ хэлсэн байна. Энэ хамтлагийн "Sexy, Free and Single" буюу "Тачаангуй, Чөлөөт, Гац Бие" нэртэй шинэ цомог Солонгосын шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлээд эхэлжээ.
Супер Жуниор хамтлагийн ахлагч Ли Теүк хэлэхдээ "Бид тав дахь цомгоо гаргаснаасаа нэг жилийн дараа зургаа дахь цомогтойгоо эргэн ирлээ, бидний сэтгэл маш их хөдөлж байна, манай гишүүд дахин хамтарч байгаад бид маш их баяртай байна" гэжээ.
Шүтэн бишрэгчдэд нь шинэ цомог нь таалагдана гэдэгт Теүк итгэлтэй байна.
Тэрээр цааш хэлэхдээ"Энэ удаад манай хамтлагийнхан бид тачаангуй гэж нээлттэй хэлж байна, энэ нь манай шүтэн бишрэгчдэд хамгийн их таалагдаж байгаа, бид энэ байдлаа илүү тодоор харуулахыг ихээр хүсч байна" гэжээ.
"Super Junior" хамтлагийн шинэ цомог долдугаар сарын нэгнээс худалдаанд гарсан байна. 2009 онд гаргасан "Sorry Sorry"нэртэй дуу нь энэ хамтлагийг олон улсад таниулсан юм.
Э.АМАР