Хятадын алдарт уран бүтээлч Ай Вэй Вэйг өнгөрсөн долоо хоногт сулласан. Харин өчигдөр хүний эрхийн идэвхтэн Ху Жиаг суллажээ.
Хагас жилийн өмнө уран бүтээлч Гуо Жиан 1989 онд Тианменийн талбайд болсон үйл явдлыг дүрслэн харуулсан уран бүтээлээ туурвиж эхэлснээс хойш түүнд дээрээс ирэх дарамт шахалт нэмэгдэх болжээ. “Би уран бүтээлээ олон нийтэд үзүүлж чадахгүй байгаа, цагдаа нар над руу хүн явуулаад уран бүтээлээ үзүүлж болохгүй гэдэг, тэд миний хийж байгаа зүйлд ихээхэн санаа зовж байна, уг нь ийм зүйл өмнө нь болж байгаагүй” хэмээн 48 настай Гуо Жиан хэлж байна.
Хятадын эрх баригчид тэрс үзэлтнүүдийн эсрэг эрс шийдвэртэй арга хэмжээ авч байгаа юм. Засгийн газрын төмөр нударганаас ямар ч уран бүтээлч бултаж чадахгүй гэдгийг саяхны үйл явдлаас харж болохоор байлаа. Бараг гурван сарын өмнө засгийн газрыг ил тод шүүмжилдэг байсан алдарт уран бүтээлч Ай Вэйвэйг баривчлан саатуулж, түүнийг татвар төлөхөөс зайлсхийсэн зэрэг эдийн засгийн гэмт хэрэгт буруутгасан юм. Харин өнгөрсөн долоо хоногт батлан даалтаар суллагдсан түүнийг гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн гэж мэдээлжээ. Харин сэтгүүлчдэд яриа өгөх, зөвшөөрөлгүйгээр Бээжингээс явах зэрэг нь Ай Вэй Вэйгийн хувьд нэг жилийн хугацаанд хориотой юм байна.
Хүний эрхийн идэвхтэн Ху Жиа шоронд гурван жил зургаан сар суусныхаа дараа буюу өчигдөр суллагджээ. Түүний эхнэр хэлэхдээ нөхрийн маань цаашдын үйл ажиллагааг хориглож магадгүй, би бэлтгэлтэй байгаа, Хятадад ардчилал хөгжиж, шударга хууль дүрэм үйлчлээгүй цагт энэ нөхцөл байдаг огт өөрчлөгдөхгүй, Ху Жиа шөнийн 2.30-д гэртээ ирсэн, тэр одоо аюулгүй, тэр түр зуур амрах хэрэгтэй, би үнэхээр баяртай байна гэсэн байна. 37 настай Ху 2008 оны Олимпийн өмнө гаргасан хэд хэдэн нийтлэлдээ Хятадын хүний эрхийн тайланг буруутгасан бөгөөд дараа нь төрийн эрх мэдлийг түлхэн унагаахаар өдөөн турхирсан хэргээр 3.5 жил хоригдох ял сонсжээ. Түүнийг суллагдсаны дараа ч гэсэн Бээжин дэх гэрийнх нь гадна маш олон цагдаа "үүрэг гүйцэтгэж" байгаа гэнэ.
Арабын хавар буюу Ойрхи дорнодын зарим орнуудад гарсан ардчиллын төлөөх бослого үймээн Хятад улсад мөн адил давтагдах вий хэмээн тус улсын эрх баригчид болгоомжилж, хяналт шалгалтаа чангатгаж байсан юм. Жагсаал цуглаан хийх оролдлогуудыг ч тухай бүрд нь нухчин дарсан. Ийнхүү хоёр идэвхтнийг суллаад байгаа хэдий ч Хятадын засгийн газар өөрсдийнх нь эсрэг дуугарч байгаа хүмүүсийн эсрэг ажиллагааг явуулсаар байх болно гэж зарим шинжээчид үзэж байна. Өнгөрсөн онд Хятадын удирдлагууд Нобелийн энх тайвны шагналын эзнээр тодорсон ардчиллын төлөө тэмцэгч Лью Шиабог шоронгоос суллаагүй бөгөөд тухайн үед Хятад улсын хүний эрхийн байдал олон улсын шүүмжлэлд ихээхэн өртсөн билээ.
Э.АМАР