Мэргэжилтнүүдийн анхааруулж байгаагаар өнөө үед төмсөгний үрэвсэлтэй залуучуудын тоо нэмэгдэж буй нь тэд бариу загварын жинсээр гангарах болсонтой холбоотой юм байна. Руссел Бренд, Жүүд Лоу, Жой Эссекс зэрэг алдартнууд бариу жинсийг илүүд үздэг билээ. Доктор Хилари Жонс болон бусад судлаачдын үзэж байгаагаар нарийн жинс төмсгийг үрж гэмтээхийн зэрэгцээ давсаг суларч, шээсний сүвээр халдвар авахад ч нөлөөлж болдог байна. Бэлгийн эс цөөрөх, мөөгөнцрийн халдвар зэрэг нь мөн л биеийг тань барьдаг загвартай жинсний буруу гэнэ.
Доктор Жонс зөвлөхдөө "Маш нарийн загвартай жинс өмссөнөөсөө болж төмсгөө гэмтээсэн хэд хэдэн эрчүүдийг үзсэн, салтаа хавьдаа хангалттай зай үлдээ, өөрөөр хэлбэл биедээ эвтэйхэн чөлөөтэй өмд өмс, зөвхөн бариу өмд гэлтгүй бариу дотоож өмсөх нь эрүүл мэндэд халтай, эрүүл мэндээ стил имижийн өмнө тавь" гэжээ.
Хэрэв эрчүүд биеэ сайн анзаарсан бол таны хуухнаг үргэлж хөдөлгөөнд байдаг бөгөөд төмсөгний хэсгийн температур биеийн бусад хэсгээс хоёр градусаар бага байдаг. Та бариу жинсээр өдөр бүр гангараад байвал энэ нь хуухнагийн хөдөлгөөнд саад болж, төмсөгний цусны эргэлтийг сааруулж, улмаар төмсгөө мэдрэхгүй болох ч аюултай.
Мөн салтаа хэсгээр бариу жинс нь давсганд учруулах даралтыг нэмэгдүүлдэг байна. Энэ нь нь нян үржиж, шээсний сүвээр халдвар дамжихад нөлөөлж болдог ажээ.
Доктор Хиларигийн эрдэмтдийн баг Английн 2000 орчим эрчүүдийн дунд судалгаа явуулжээ. Тэдний аравны гурав нь нарийхан жинс өмссөнөөсөө болж таагүй нөлөө мэдэрсэн гэдгээ хэлсэн байна. Судалгаанд оролцогчдын 40 орчим хувь нь сайхан харагдахын тулд заримдаа эрүүл мэндээ золионд гаргадгаа хүлээн зөвшөөрчээ.
Англи эрчүүдийн долооны нэг нь байнга нарийхан жинсээр гангардаг байна. Гэвч тэдний гуравны нэг нь өөрсөддөө таарах өмднийхөө размерыг нарийн мэддэггүй аж. Тэдний ердөө долоон хувь нь л жинсийг сонгохдоо биед эвтэйхэн байдлыг нь чухалд үздэг байна.
Э.АМАР