-ЗБХ-ны мэдлэг дутав уу, мэдэн будилав уу-
Олимпийн наадам эхэлж амжаагүй байхад л улс төрийн анхны том шуугиан дэгдлээ. Колумбийн багтай учраа таарсан БНАСАУ-ын эмэгтэй хөлбөмбөгчид цэнгэлдэхэд байрлуулсан самбар дээр БНСУ-ын далбааг харуулж байхыг мэдээд талбайд гархаас татгалзжээ. Тэд дэлгцэн дээрх далбааг сольсон ч талбайд гараагүй бөгөөд Зохион байгуулах хорооны төлөөлөгч очиж, албан ёсоор уучлалт хүссэний дараа л талбайд гарсан байна. “Энэ бол бидний алдаа. Үүнийхээ төлөө БНАСАУ-ын ҮОХ-ноос хүлцэл өчье. Дахин ийм явдал гарахгүй гэдгийг баталж байна” Гэж ЗБХ-ноос гаргасан мэдэгдэлд дурьдсан байсан гэнэ. Энэ явдлаас болж тоглолт төлөвлөсөн хугацаанаасаа бүтэн цагаар хоцорч эхэлжээ. Үүнтэй төстэй явдал энэ оны гуравдугаар сард Кувейтэд болсон буудлагын тэмцээний үеэр гарч байв. Казахстаны төрийн дуулалтай зэрэгцэн “Борат” киноны хөгжим явсан нь үл ойлголцолд хүргэсэн аж.
Улс төр олимпийн наадмаас ангид байж чадаагүй тохиолдлууд:
-1972 оны Мюнхений олимпийн үеэр Палестины террористууд Израилийн 11 тамирчны амь насанд халдаж байв.
-ЗХУ Афганистанд цэрэг оруулсныг эсэргүүцэж, 1980 оны Москвагийн олимпийн наадмыг АНУ тэргүүтэй 60 улс хясан боосон. ЗХУ болон холбоотнууд нь үүний хариу болгож 1984 оны Лос Анжелесийн олимпод оролцсонгүй.
-1976 оны Монреалийн олимпод Африк тивийн 32 орон оролцсонгүй. Шинэ Зеландыг олимпод оролцууллаа гэсэн тэдний уур уцаарыг ойлгоход хэцүү.
-1968 оны Мехикогийн олимпийн наадмын ойрын зайн гүйлтийн шагнал гардуулах ёслолын үеэр АНУ-ын гүйгчид Tомми Смит, Жон Карлос нар төрийн дууллаа эгшиглэх үеэр толгойгоо бөхийлгөн хар бээлийтэй нударга зангидсан гараа өргөн зогсож арьс өнгөөр ялгварлан гадуурхах үзлийг ээргүүцэж байгаагаа илэрхийлсэн нь шуугиан дэгдээсэн.
-Ираны жүдоч, дэлхийн хошой аварга Араш Миресмаэли сугалааны дараа Израилийн бөх Эхуд Вакстай барилдах болноо мэдсэнийхээ дараа дэвжээнд гарахаас татгалзсан. Тэрбээр энэ үйлдлээ Палестиний ард түмний төлөө хийж байна гэж тайлбарласан юм.
Өчигдөр болсон тоглолтын дүн.
БНАСАУ-Колумби 2:0
Их Британи-Шинэ Зеланд 1:0
Япон-Канад 2:1
Швед-ӨАБНУ 4:1
Бракил-Камерун 5:0
Эх сурвалж: www.mminfo.mn