logo
Хувийн санхүүгээ хэрхэн оновчтой төлөвлөх вэ?

Хувийн санхүүгээ хэрхэн оновчтой төлөвлөх вэ?

2012/07/27
Ирээдүйнхээ төлөө төлөвлөгөө боловсруулахад хэзээ ч оройтдоггүй. Өөрийн санхүү төсвөө төлөвлөж сурах ухаан нь бусдаас зээлэн авдаг илүү мөнгөө өөрөөсөө гаргах, мөнгөний хадгаламжтай болох ухаалаг зарцуулалт хийх зэрэг олон ач холбогдолтой. Эхлээд төлөвлөж, бичнэ гэдэг төвөгтэй санагдах боловч зуршил болсны дараа харин ч таныг стрессгүй байлгах нөхцөл болно. Та мөнгө санхүүгийн асуудалдаа санаа зовхооргүй түвшинд хүрсэн байх болно.

Танд хэрэгтэй зүйлс
• Хадгаламжийн данс
• Тэмдэглэх цаас
• Тооны машин

1. Өөрийн зарлага бүрээ тэмдэглэ. Магадгүй зарлагуудаа ангилж болох юм. Хоол хүнс, энтертаймент, тээвэр гэх мэтчилэн.

2. 3арлагын жагсаалтаа сарын эцэст харж хаана хэмнэлт гаргаж болох талаар бодож үзээрэй. Сарынхаа орлого зарлагыг ангилал бүрт хуваан хувилж үзээрэй.

З. Өөрөө өөртөө шударга байж, хэрэггүй зардлуудаа багасга. Зарлага бүрээ тэмдэглэхээр таны илүү хэрэглээ нь юу байна гэдэг нь тодорхой гарч ирнэ.

4. Хадгаламжийн дансандаа мөнгө хий. Өөрийн cap бүрийн орлогын 10 хувь бүрийг хадгаламжиндаа хийгээрэй.

5. Шаардлагагүй тохиолдолд хадгаламжин дахь мөнгөе бүү хэрэглээрэй. Хугацаатай хадгаламжийн данс нээснээр дэмий зарлага гаргахаас сэргийлж чадна.

6. Санхүүгийн төлөвлөгөө тооцоо нь танийг баригдмал чөлөөтэй байхад тань саад болж байгаа мэт эхэндээ санагдах боловч хоёр cap та хэрэгжүүлээд үзээрэй, үр дүнг гайхах болно.

Хэрэглээгээ ангилж түүндээ зориулан хадгаламж үүсгэх нь илүү ухаалаг зарцуулалт, хэмнэлтэнд хүргэнэ.

- Хүүхдүүддээ мөнгөний үнэ цэнийг эртнээс мэдрүүлэх
- Сэтгэлзүйн хувьд санхүүгийн асуудлыг хүндрүүлэхгүйгээр авч үзэх
- Хамгийн багадаа хоёр сарын турш бүх зарлага, орлогоо тэмдэглэх

Та эдгээрийг хэрэгжүүлж үзээрэй, хэрэгжүүлж үзсэнийхээ дараа л үр дүнг харах боломжтойг сана.

/Бизнес таймс/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш