logo
Б.Түвшинбат 17:4-өөр илт давуу яллаа

Б.Түвшинбат 17:4-өөр илт давуу яллаа

2012/07/30
 ОУХМ Бямбаагийн Түвшинбат эхний тойрогтоо Габоны Митоумбатай таарсан. Өрсөлдөгчийнх нь талаар бүх Африкийн тэмцээнээр олимпын эрхийн болзол хангаснаас бусдаар том тэмцээнээс медаль бараг хүртэж байгаагүй. 

Манай боксчин эхний раундад 5:1, хоёрдугаар үед 11:2 шийдвэрлэх үед нийт 17:-өөр илт давуу ялалт байгуулсан юм. Хоёрдугаар тойрогтоо Францын Алексис Вастин, Германы Патрик Войцески нарын аль ялсантай тоглох байсан. Германы боксчинтой өмнө нь Б.Түвшинбат “Химийн цом” олон улсын тэмцээнд таарч 9:6-аар ялагдаж байсан. 

Харин Францын боксчны хувьд Бээжингийн олимпод У.Мөнх-Эрдэнийг ялж улмаар хүрэл медаль хүртсэн туршлагатай тамирчин юм. Францын боксчин Германыг буулган авснаар Б.Түвшинбаттай тоглохоор оноолт таарлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш