Түүх сөхье. УИХ-ын 2008 оны сонгуульд МАН 45 суудал авч, олонхи болсон. Гэвч “долдугаар сарын 1”-ний үйл явдлаас болж МАН АН-тай хамтарч Засгийн газар байгуулсан юм. Тухайн үед МАН-аас УИХ-ын даргад Д.Дэмбэрэлийг санал болгож байлаа. Д.Дэмбэрэл бас л хамгийн өндөр настай УИХ-ын гишүүн байсан ч хуралдаан даргалаагүйг олон түмэн тодхон санаж буй биз. Учир нь, тэрээр УИХ-ын даргад нэр дэвшсэн учир дараагийн ахмад гишүүн болох С.Ламбаа хуралдаан даргалж, Д.Дэмбэрэлд тамга гардуулж байлаа. МАН, АН-тай зөвшилцөж, хамтарсан Засгийн газар байгуулахдаа Иргэний зориг намтай зөвшилцөөгүй. Зөвшилцөх тухай санал ч тавиагүй гэдгийг “амьд гэрч” УИХ-ын гишүүн С.Оюун хэлж байгаа.
Үүнийг одоо улс төрд үүсч буй нөхцөл байдалтай холбож үзвэл МАН-ынхан тухайн үед хууль зөрчсөн гэж үзэж болохоор байна. Хамгийн ахмад настай Д.Дэмбэрэлээр хуралдаан удирдуулаагүй, Иргэний зориг намтай зөвшилцөөгүй гэсэн шалтгаанаар. Тухайн үед одоогийн МАН-ынхан шиг хууль дээдлэхийг шаардаж, энэ хуралдааныг хууль бус хэмээн заргалдаж болох байжээ. Гэвч хэн ч маргаан, зарга хийгээгүй.
Харин өнөөдөр МАН-ынхан дөрөвхөн жилийн өмнөх үйл явдал, эл түүхээ мартаж. Түүхээ мартсан хүн ойд төөрсөн сармагчинтай адил хэмээн өвгөд маань сургаж ирснийг тэд мэддэггүй бололтой. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар АН хамгийн олон суудал авч, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай зөвшилцөж, Эвслийн Засгийн газар байгуулахаар болоод буй. МАН-д ч зөвшилцөх саналаа хүргүүлсэн. Чуулганы хуралдааныг хамгийн ахмад настай Д.Дэмбэрэл даргалах ёстой байв. Гэвч МАН-ынхан чуулганы хуралдаанд оролцохгүй, дөрөв хоног хүлээлгэсний эцэст хуралдааныг дараагийн ахмад настай гишүүн болох Л.Цогоор даргалуулж, УИХ-ын даргаар З.Энхболдыг сонгосон юм.
Гэтэл МАН-ын шинэхэн дарга Ө.Энхтүвшин “Манай намтай зөвшилцсөнгүй. Бусад намтай зөвшилцөнө гэж хуульд заасан болохоос зарим намтай зөвшилц, заримтай нь битгий зөвшилц гэсэн үг байхгүй. Энэ заалтыг зөрчсөн. УИХ-ын даргыг сонгох хүртэл хугацаанд чуулганы хуралдааныг насаар хамгийн ахмад нь даргална. Гэтэл УИХ-ын насаар хамгийн ахмад Д.Дэмбэрэл гишүүн эв эрүүл, сав саруул, ордонд байсаар байтал, Л.Цог гэдэг хүнээр хуралдаан даргалуулсан нь хууль бус” хэмээн мэдэгдэв. Бүр энэ асуудлаар бусад намаа Үндсэн хууль дээдэлсэнгүй хэмээн Үндсэн хуулийн цэцэд ч хандчихаад байна.
УИХ-д сонгогдсон тус намын гишүүдийг тангараг өргөснөөс нь хойш чуулганы танхимд нэг ч удаа хараагүй. Тэд засаг төрөө төвхнүүлэх ажилд гар, бие оролцохоос илүүтэй намын ажил, эрх ашгийг дээгүүрт тавьж, Бага хуралдаа анхаарал хандуулан өнгөрсөн хэд хоног тун завгүй ажиллалаа. Сонгуулиар УИХ-д олонхи болж, ялалт байгуулж чадаагүй учир намын удирдлагуудаа суудлаас нь авч “хаян”, оронд нь өөр хүмүүс сонгосон нь тэдний ажлын үр дүн.
Уг нь, УИХ-д суудалтай МАН-ын гишүүдийг чуулганы хуралдаандаа оролцооч, УИХ-ын даргаа сонгоё, төрийн ажлаа үргэлжлүүлье, цэгцэлье хэмээн бусад нам, эвслийнхэн гуйж, хэдэн өдөр чуулганы танхимдаа хүлээсэн. Төрийн ажлыг гацаанаас гаргахын тулд аргаа бараад, МАН-ын гишүүдгүйгээр чуулганы хуралдаан даргалах дараагийн ахмад гишүүнээ тодруулж, хурлаа үргэлжлүүлэн УИХ-ын даргаа сонгочихов. Ингэхдээ тэд төрийн ажил гацах ёсгүй, тасралтгүй үргэлжлэх ёстой гэсэн зарчмын дагуу ажилдаа шамдаж буйгаа ч хэлж байлаа.
Ардын намын шинэхэн дарга Ө.Энхтүвшин “МАН төрийн ажлыг гацаахгүй. Та нар яагаад заавал манай намыг буруутай юм шиг яриад байгаа юм бэ” хэмээн сэтгүүлчдэд гомдоллов. Ард түмний сонголтыг хүндэтгэхгүй, төрийн ажлыг цалгардуулж, гацааж байна гэсэн дүгнэлтийг сэтгүүлчид биш олон түмэн хийж буйг “хөгшин” намынхан ойлгохгүй байгаа бололтой.
Сонгуульд дандаа ялна гэж юу баях вэ дээ. Олон түмэн хааны алба халаатайг сануулж, ялагдсан бол тахимаа өгч сурахыг Ардын намынханд зөвлөж буй. Гэсэн ч тус намынхан төрөө төвхнүүлэх ажилд хойрго хандаж, хойш суусаар л...