"Лондон-2012" зуны олимпийн ХХХ наадамд амжилттай оролцож, будант альбионы тэнгэрт соёмбот тугаа мандуулсан олимпийн баатрууд өнөөдөр өглөө эх орондоо ирлээ.
Олимпийн наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, 73 кг-д хүрэл медалийн эзэн болсон ОУХМ С.Ням-Очир тэргүүтэй жүдогийн баг тамирчид өнөөдөр 06.00 цагт эх орондоо газардсан юм. Тэднийг БТСГ, Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд, хэвлэл, мэдээллийнхэн, спортод элэгтэй монголчууд болон гэр бүлийнхэн нь угтан авсан юм.
Хүлээлгийн танхимд Монгол Улсаас тодорсон олимпийн анхны хос медальтан Н.Түвшинбаярын аав Т.Найдан, ээж Д.Цэнд-Аюуш, гэргий н.Оюунбилэг, хоёр хүү нь, хүрэл медальт С.Ням-Очирын аав Сайнжаргал, ээж Г.Пагма нарын халуун дотны хүмүүс нь хүлээж байсан юм.
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын медаль хүртсэн тамирчид болон жүдо бөхийн улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Улсын аварга О.Балжинням товч хэвлэлийн бага хурал хийгээд гэрээ зорин хөдөллөө. Н.Түвшинбаяр, "Олимпод өрсөлдөхөөр Лондонд үлдсэн тамирчидаа монгол түмэн минь дэмжээд өгөөрэй!" гэсэн бол С.Ням-Очир "Монгол түмний минь заяа намайг түшлээ" хэмээн онцолж байлаа.