"Лондон-2012" зуны олимпийн ХХХ наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтэд хурд хүчээ сорьсон Монгол Улсын тамирчин Л.Отгонбаяр 42,195 км замыг хоёр цаг, 52 минут, 15 секундэд туулж, 102 дугаар байрт шалгарлаа.
Чехийн нийслэлд зохион байгуулагддаг Прагийн марафонд эхний аравт 10-т гүйснээр олимпийн эрхээ авсан тэрбээр марафоны үндсэн зай буюу эхний 35 км замыг 2:15:25, 40 км-ыг 2:40:51 цагт туулсан нь алтаг медаль хүртсэн тамирчнаас 29 минут 08 секундээр хоцорсон үзүүлэлт ажээ. Түүний хувийн дээд амжилт нь 2:39:50 ажээ.
Олимпийн эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд нийт 118 тамирчин уралдсанаас Этиопийн тамирчин Тики Гелана 2:23:07 цагийн амжилт үзүүлж, олимпийн рекорд эвдэн түрүүлсэн байна. Удаах байруудад Кенийн Приска Жепту /2:23:13/, ОХУ-ын саадтай гүйлтийн нэрт гүйгч Татьяна Петрова Архипова /2:23:19/ нар шалгарч мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. Уралдааны замд 9 тамирчин замаа орхисон БНХАУ-ын тамирчин Зу Зиаолин 2:24:48-ийн амжилт үзүүлэн 6 дугаар байрт шалгарснаар Ази тивээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин болж байна.
Уламжлал ёсоор олимпийн сүүлийн өдөр буюу 8 дугаар сарын 12-нд эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн болно. Эрчүүдийн марафонд Монголын багийн тугч, Гавьяат тамирчин Б.Сэр-Од уралдах юм.