logo
Дуучин Стив Уандер эхнэрээсээ сална

Дуучин Стив Уандер эхнэрээсээ сална

2012/08/06
Америкийн хараагүй хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучин Стив Уандер гэр бүлээ цуцлуулах өргөдөл гаргажээ. Өдгөө 62 настай алдартан өөрийн эхнэр болох загвар зохион бүтээгч Кай Миллард Морристойгоо таарахаа больсон талаараа ярьсан байна. Тэд 2001 оны есдүгээр гэрлэсэн бөгөөд 2009 оноос хойш тусдаа амьдарч байсан юм.
 
Уандер нэрээрээ танигдсан Стивланд Моррис төрөлхийн хараагүй ба тэрээр гэр бүлээ цуцлуулах өргөдөлд хурууны хээгээ даржээ.  Мөн тэрээр эцэг эхийн аль аль нь хоёр хүүхдээ асран халамжлах эрхтэй байхыг хүссэн байна.
Тэд гэрлэхдээ ямар нэг гэрээ байгуулсан нь тодорхойгүй бөгөөд Уандерын 50 жилийн карьерынхаа хугацаанд цуглуулсан хөрөнгө 110 сая доллараар үнэлэгддэг тухай мэдээлэл байдаг юм. Мөн тэрээр гэр бүлээ цуцлуулах өргөдөлдөө эхнэр хүүхдүүддээ санхүүгийн тусламж үзүүлнэ гэдгээ тусгасан байна.

Хөрөнгөө хэрхэн хуваах асуудал дээр Уандер, Миллард нарын дунд маргаан үүсч магадгүй байгаа ч тэдний амьдардаг Калифорний хуульд салж буй хосын хамт амьдарч байх хугацаандаа хураасан бүх хөрөнгийг 50-50 хувиар хуваана гэж заасан байдаг ажээ.
Гоц авьяастан Уандер Грэммигийн 22 шагналыг хүртсэн алдартай уран бүтээлч билээ. Түүний хүү Мандлагийн нэрийг Нобелийн шагналт Нелсон Мандела өгч байсан юм.
Уандер салалтын асуудлаа шийдэх зорилгоор алдартнуудыг өмгөөлдөг өмгөөлөгч Лора Уассерыг хөлсөлжээ.
Тэрээр өмнө нь харилцаатай байсан эмэгтэйчүүдээсээ таван хүүхэдтэй юм байна.

Э.АМАР


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш