logo
Хүүхэдтэйгээ үе тэнгийн юм шиг нээлттэй ярилцаж бай

Хүүхэдтэйгээ үе тэнгийн юм шиг нээлттэй ярилцаж бай

2012/08/10
Хүүхдийн хүмүүжил эцэг эхтэй ихээхэн холбоотой байдаг. Иймд хүүхдийг зөв төлөвшүүлэхийн тулд яг л цэцэг тарьж байгаа мэт багаас нь арчилж тордох хэрэгтэй. Ингээд эцэг эхчүүддээ хандаж дараах зөвлөгөөг хүргэе.

- Өглөө эрт босгож сургах.
- Хоол унд идэхээс өмнө гар нүүрийг нь угаалгаж сургах.

- Учир нь гарын бохироос ихэнх өвчин хүнд халдварладаг.
- Хүүхэд тань таны ажилд туслахыг хүсч би хиймээр байна гэхэд нь хориглож татгалзах хэрэггүй.

- Гэхдээ хэрээс нь хэтэрсэн хүнд ажил хийлгэж болохгүй. Аль болох хийж болохоор хөнгөн ажлаас эхэлж хийлгэж сургах. Энэ нь хүүхдийг тань ажилсаг болгоход туслах болно.
- Зарим эцэг эхчүүд маань өөрөө л бүх зүйлийг хийж болгох гэж зүтгэснээсээ болоод хүүхдээ тэр бүр ажилд туслуулдаггүй. Харин дараа нь хүүхдээ юу ч хийдэггүй, залхуу хэмээн хочилдог.

- Гэтэл хүүхдээ залхуу болоход та ч гэсэн багагүй нөлөө үзүүлсэн гэдгээ ухамсарлах хэрэгтэй.
- Хүүхэдтэйгээ аль болох үе тэнгийнх юм шиг илэн далангүй нээлттэй харьцаж, тэдний ярьж хэлж байгааг нь сонсож, зохих хариултыг нь өгч байх хэрэгтэй.

- Цагийн юмыг цагт нь гэдэг ойлголтыг толгойд нь суулгаж өгөх. Ингэхийн тулд цагийн хуваарь гаргаж, хийх ёстой зүйлсийг нь хуваарилаж өгөх.
- Багаас нь соёлтой боловсон харьцаанд сургах. Наад зах нь хүнтэй мэндлэхээс эхлээд...

- Хүүхдийн хажууд бүдүүлэг үг хэллэг, хараалын үг бүү хэл.
- Хэрэв хэзээ нэг өдөр хүүхэд тань дээрх байдлыг гаргавал хүүхдээ зэмлэх бус харин өөртөө дүгнэлт хийгээрэй.

- Аливаад ухамсартай хандаж сургах. Энэ нь хувь хүн биеэ авч явах, төлөвшихөд хамгийн том суурь багана болж өгдөг.

/Хань/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш