logo
Дуучин Алсуг шүтэн бишрэгч нь заналхийлсээр л

Дуучин Алсуг шүтэн бишрэгч нь заналхийлсээр л

2012/08/15
Юрий Латенко хэмээх 35 настай залуу хэдэн жилийн өмнөөс Алсуг мөрдөн мөшгиж байснаас гурван жилийн өмнө шоронд орсон ажээ. Юрий Латенко дуучин бүсгүйн эцэг болон нөхрийг заналхийлж, Алсу өөрийнх нь эхнэр байх ёстой гэж байсан юм. Залууг сэтгэцийн өвчтэй хэмээн оношилж, албадан эмчилгээнд явуулсан гэнэ. Гэхдээ хэд хоногийн өмнө Юрий эрх чөлөөтэй болсон юм байна.

“Бурхан болсон ээж нь өнгөрөхөөсөө өмнө Алсу тэр хоёрыг гэрлэхийг зөвшөөрсөн. Алсугаас ач хүүхэдтэй болно гэж хэлэхэд ээж нь баярласандаа уйлсан. Одоо намайг Алсутай гэр бүл болоход хэн ч саад хийх ёсгүй” хэмээн Юрий хэлж байгаа юм.

Дуучин Алсу гэрийнхээ харуул хамгаалалтыг нэмж байна. Учир нь цагдаад мэдэгдээд ямар ч нэмэргүй гэдгийг тэрбээр ойлгосон аж.
 
М.ДАВАА
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш