Америкийн тэргүүн хатагтай Жаклин Кеннедийг (1929-1994) дэлхийн олон сая хүн гоо сайхны дээд, царайлаг, үзэсгэлэнтэй бүсгүй хэмээн биширдэг. Гэвч түүний намтрыг сөхөж үзвэл олон сул тал илэрдэг ажээ.
Цагаан ордны
үрэлгэн хатагтай
1953 оны есдүгээр сарын 12-ны өдөр 24 настай Жаклин Ли Бувье АНУ-ын ирээдүйн төрийн тэргүүн, 36 настай Жон Кеннедитэй гэрлэсэн билээ.
Нөхрөө Ерөнхийлөгч болж, Цагаан ордонд ирэхэд тэрбээр эндхийн амтгүй хоол хүнс, хуучин загварын тавилга сэлтийг эрс өөрчилсөн юм. Жаклин “Би Жоны амьдралыг эмх цэгцтэй болгосон. Бид чанартай хоол иддэг. Нөхөр маань өглөө гэрээсээ тоостой гуталтай гардаггүй. Түүний хувцас үргэлж индүүдлэгтэй байдаг бөгөөд аян замд явахад нь би бүх юмыг нь бэлддэг. Манайд зочид хэзээ ч ирж магадгүй болохоор дайлж, цайлах юмаа ч бэлэн байлгадаг” хэмээн ярьсан түүхтэй.
Энэ бүгдийг Жон улсын төсвөөс гарах ёстой зүйл гэж боддог бол эхнэрийнхээ тансаг эдлэлд дурладагт маш их дургүйцдэг байжээ. Үүнээс болж тэд хэрэлдэж байсан удаатай. “Чи намайг жилд дөнгөж 100 мянгыг олдгийг ойлгож байна уу. Хэрвээ би ийм орлого олдоггүй бол манайх дампуурах байсан биз” хэмээн нөхөр нь уурлажээ.
Ерөнхийлөгчийн ингэж уурлах нь ч учиртай байж. Тэднийх Цагаан ордонд нүүж ирээд дөнгөж нэг жил болоход Жекки хувцас, үнэт эдлэл, гоо сайхны салонд үйлчлүүлэх зэрэгт 105 мянган доллар зарцуулжээ.
Тэргүүн хатагтай ч мөчөөгөө өгсөнгүй, “Чи хэдэн зуун мянгыг сонгогчдод зарцуулж байхад хувцсанд зарцуулсан мөнгийг минь яагаад тооцоод байгааг ойлгохгүй байна” хэмээн гомдолложээ.
Ерөнхийлөгчийн гэргийг эх орны бүтээгдэхүүн хэрэглэх үүрэг ногдуулжээ. Гэтэл Жаклин Живаншийн бүх загварт дурладаг байв. Харин нөхөр нь Франц руу хий хоосон мөнгөө урсгахгүй байхыг зөвлөснөөр Цагаан ордны эзэгтэй Америкийн дизайнер Олег Кассинийн хувцсыг олноор авдаг болжээ. Ер нь түүний ихэнх тансаг хувцас Живаншийнх байсан бөгөөд энэ талаар бусдад мэдэгдэхгүй байхыг зөвлөдөг байв.
Жаклиныг үнэт эдлэлд дуртайг бүгд мэддэг байсан болохоор Кеннедийг өөртөө татах гэсэн улстөрчид түүнд томоохон бэлэг барьдаг байжээ. Тухайлбал, Этиопын хаан Хайле Селассие түүнд 75000 долларын үнэтэй ирвэсийн арьсан дээл бэлэглэсэн бол Францын Ерөнхийлөгч Шарль де Голль 4000 долларын бриллиантан цаг өгсөн гэдэг. Францын төрийн тэргүүн “АНУ-аас нутагтаа авч ирмээр цорын ганц зүйл бол хатагтай Кеннеди. Тэр АНУ-ын Ерөнхийлөгчид ч гэсэн хүндэдмээр хэтэрхий үнэтэй эрдэнэс” хэмээн дуу алдсан гэдэг. Хариуд нь Жон Кеннеди “Танилцахыг минь зөвшөөрнө үү. Жаклин Кеннедийг Парист дагуулан яваа эр нь би байна. Надад маш их таалагдаж байна” хэмээн хошигножээ.
Пакистаны Ерөнхийлөгч мадам Кеннедид 100 мянган долларын хүзүүний зүүлт, Мароккогийн хаан бүс, Ливийн ханхүү 50 мянган долларын үнэт эдлэл зэргийг бэлэглэжээ. Ийнхүү бэлэгний үнэ ханш хоёр сая долларт хүрмэгц АНУ-ын Конгресс татвар төлөгчдийг хилэгнүүлэхгүйн тулд “Ерөнхийлөгч болон түүний гэр бүл 100 доллараас илүү үнэтэй бэлэг авах боломжгүй” гэсэн хууль гаргажээ.
Аристотель Онассисийн мөрөөдөл
Аристотель Онассис (1906-1975) хэдэн тэрбумын хөрөнгөтэй нэгэн бөгөөд мөнгө, эрх мэдэл, хүүхэн гээд хүссэндээ хүрдэг эр байжээ.
Тэрбээр 1968 онд хамгийн нандин мөрөөдлөө биелүүлсэн юм. 62 настай тэрбумтан тухайн онд АНУ-ын тэргүүн хатагтай асныг сүйт бүсгүйгээ болгон авсан түүхтэй.
Жон Кеннеди 1963 оны 11 дүгээр сард амиа алдсаны дараа эхнэр Жаклин нь Америкийг үзэн яддаг болжээ. Нөхөр рүү нь буудах үед дэргэд нь байсан болохоор түүний Шанелийн хувцсан дээр цусан толбо үлдсэн аж. Тиймээс хүчирхэг Онассистэй гэрлэвэл хүүхдүүдийг нь болон өөрийг нь ямар ч асуудлаас хамгаална хэмээн тэрээр тооцоолжээ.
Гэхдээ тэр хамгийн гол нь тэрбумтны мөнгөнд нь болж суусан болж таарав. Нөхрөө өнгөрсний дараа Жаклин хөрөнгө мөнгөгүй, тарчигхан амьдарч эхэлжээ. Жилийн 200 мянган долларын тэтгэмжтэй, өөрөөр хэлбэл, сард 17 мянгыг үрэх боломжтой амьдрал түүнд үгээр хэлэхийн аргагүй хүнд байлаа.
Тэрбумтныг хэрхэн үгүйрүүлэв
Гэрлэсэн эхний жилүүдэд тэрбумтан эр Жаклиныг маш их эрхлүүлдэг байв. Бриллиантан эдлэлийг хувин хувингаар нь авч өгөх нь холгүй байж, 60 мянган долларын булган дээл, эртний эдлэл, уран зургийг хэд хэдээр нь худалдан авч өгдөг байжээ. Энэ талаараа тэрбумтан “Жекки маш их зовсон. Тиймээс дуртай зүйлсээ аваг” хэмээдэг байв.
Дарвуулт онгоц тоноглоход зарцуулсан хэдэн сая долларыг Аристотель Онасис тийм ч их зарлага биш хэмээн ажиггүйхэн суудаг байлаа. Түүнийхээр бол эхнэртээ халаасны мөнгө хэмээн жилд 300 мянган доллар өгвөл хангалттай хүрэлцэнэ гэж үздэг байжээ.
Гэвч хатагтай Онассис өөрөөр бодож, юунаас ч татгалзахыг хүсээгүй юм. Шинэхэн нөхрийнх нь өгч буй мөнгө Ерөнхийлөгч нөхрийнх нь тэтгэмжээс 100 мянгахан доллараар илүү. Харин түүний хувьд өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ хязгааргүй хэрэгцээг хангах ёстой байдаг.
Энэ үед Жаклин нэгэн сайхан санаа бодож олжээ. Тэрээр 300 мянган долларын тэтгэмжээс гадна итгэмжит хүмүүсээрээ дамжуулан хуучин барааны дэлгүүр ажиллуулж, дансандаа мөнгө хуримтлуулж эхэлжээ. Хэргийн гол учир нь Аристотель хэсэг хугацаанд эхнэрийнхээ худалдан авсан бүх барааны мөнгийг төлдөг байсан бөгөөд их, багыг зарцуулсан хэмээн хэлдэггүй байв.
Жаклин үүнийг нь ашиглан хамгийн алдартай дизайнеруудын хувцас, үнэт эдлэл, булган дээлийг хэдэн мянган ширхгээр нь худалдан авч эхлэв. Түүнийг Нью-Йоркийн Тавдугаар авенюд тавхан минут саатахад 50 мянган доллар үлдээдэг гэх онигоо хүртэл гарчээ. Тухайн үед америкчуудын жилийн дундаж цалин 9000 доллар байв.
Жаклин эндээс авсан хувцас, үнэт эдлэлээ ганц удаа хэрэглэх буюу цоо шинээр нь хуучин эдлэлийн дэлгүүр рүү илгээж, хэдхэн жилийн дотор хэдэн сая доллар олжээ.
Тэрбумтан Онассис харамч биш хэрнээ эхнэрээ яаж ийм ихийг үрж байгаад гайхаж эхэлжээ. Жаклин гутланд маш их дуртай учраас өдөр бүр шинэ хос гутал өмсдөг байв. Зөвхөн 1969 онд л гэхэд Жаклин 300 хос гутал худалдан авсан байдаг.
Тэгсэн хэрнээ хуучин эдлэлийн дэлгүүрт өгсөн түүний шинэ, хуучин гутлын тоо 7000-д хүрчээ. Эхнэрээ хэтэрхий үрэлгэн байгаад нь сэжиглэсэн Онассис хувийн мөрдөгчид хөлслөн авч үзсэн гэдэг. Мөрдлөгийн үр дүн Аристотелийг үнэхээр гайхашралд оруулжээ. Хөгшин, царай муутай эр эхнэрийнхээ шунахай ховдог занг мэдээд шоконд орсон аж.
Энэ хугацаанд тэд ойртон дотносож ч чадаагүй байна. Жаклин нөхрийнхөө амьдралд огт оролцдоггүй бөгөөд Онассисийн охины гэрлэлт амжилтгүй болсон, хүү Александр нь нас барсан зэргийг огт хайхардаггүй байжээ.
Тиймээс Аристотель Онассис эхнэрээсээ нууцаар мөрдөгч хөлсөлж, үнэнч бус нэгэн гэдгийг нь илчлэн, салахаар шийдэв. Гэвч тэрбумтны бие гэнэт муудаж, нас баржээ. Онассисийг өнгөрснийг мэдмэгцээ Жаклин дизайнер Валентино Рим рүү утастаж, гашуудлын ёслолд зориулсан коллекци даашинзууд авч ирэхийг даалгаж суусан гэдэг. Ийм л мөнгөний шуналтай нэгэн байсан аж.
Хоёр дахиа бэлбэсэрч хоцорсон Жаклин 26 сая доллар өвлөн авч, өөрөө ч материаллаг асуудлаа бүрэн шийдэж чаджээ. Тэрээр Аристотель Онассисийн харшид 19 жил амьдарч, 64 настайдаа хорт хавдраар өөд болсон юм.