Их аварга Д.Дагвадоржийн ааг омог хэрээс хэтэрч, бусдыг зодож танхайрсан үйлдэл нь ганцаар тогтохоо байлаа. Тэрбээр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойн баярын үеэр дахиад л хүн зоджээ.
Өндөр гэгээн Занабазарын төрсөн нутгийн ойд зочлохдоо Их аварга Д.Дагвадорж ах Д.Сумъяабазарыгаа УИХ-ын сонгуульд дэмжсэнгүй хэмээн олны танил сэтгүүлчийг нүүр, нүдгүй зодсон байна. Хэдий олон түмний хайрлаж, хүндэтгэдэг Их аварга ч гэлээ түүний энэхүү үйлдэл нь хэрээс хэтэрч, сэтгүүлчийн биед нэлээд гэмтэл учирсан байна. Тиймээс зодуулсан сэтгүүлч цагдаагийн байгууллагад ханджээ.
Их аварга Д.Дагвадоржийн танхайрсан асуудлыг өмнө нь ч манай сонин мэдээлж байсан. Тухайн үед түүний хохирогч болсон хүмүүс нь Их аваргын нэр хүндийг бодож, гомдол мэдүүлэхгүй нам дардаг байснаас өнөөдрийн энэхүү танхайн хэрэг дахин гарлаа.
Бөхөө дээдэлдэг монгол түмний бахархлыг дааж чадахгүй, аархаж, сагсуурч яваа түүний өмнөх хэргүүдийг сануулахад өнгөрсөн хоёрдугаар сард Их аварга Д.Дагвадорж нэлээд хэдэн нөхөртэй муудалцан, эр бярдаа бардамнан согтуурхаж, хамт явсан бөхчүүддээ томорсон байдаг. Гэтэл тэд ч мөчөөгөө өгөлгүй зодолджээ.
Харин энэхүү зодооныг салгах гэсэн улсын арслан Х.Мөнхбаатарын толгойн тус газарт нь хутгалсан. Тухайн үед тэрбээр Х.Мөнхбаатар арслангийн толгой руу цохисон хэмээн цагдаад мэдүүлж байсан ч хутгалсан болох нь тогтоогдсон. Азаар хүйтэн мэс Х.Мөнхбаатар арслангийн амин газар тусаагүйгээс хоорондоо тохиролцон асуудлыг дуусгасан дуулдсан. Бөхчүүдийн дээрх зодооны асуудлаар анх Х.Мөнхбаатар арслангийн эхнэр нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ч хөнгөн зэргийн гэмт хэрэгт оруулж, хав дарсан гэнэ.
Түүнээс хойш нэг их удалгүй тавдугаар сарын эхээр Д.Дагвадорж аварга эхнэр Г.Тамиртаа гар хүрч, хөл дээрээ зогсож чадахгүй болтол нь зодсон тухай эх сурвалжууд мэдээлэх болсон. Тэрбээр архи ууж, согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Green Villa” хотхон дахь гэртээ балмад үйлдэл гарган, эхнэрээ зодож, танхайран биед нь хүнд гэмтэл учруулсан байдаг.
Түүгээр ч зогсохгүй ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг зодож, хувцсыг нь урсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл барьж явахад нь зогсоож саатуулсан замын цагдааг зодсон талаар баттай эх сурвалжууд хэлж байв. Энэ хэргийг мөн л Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байсан ч тухайн үед өргөдлийг нь буцаан авахуулсан сураг дуулдсан.
Энэ мэтчилэн түүний нэр хүндийг бодож зодож, нүдүүлсэн хүмүүс нь өргөдөл, гомдлоо буцаан авсаар ёстой даварсаар даварсаар дагвын оронд гэгч болох нь. Улмаар Их аваргын хувьд аархаж, аагархаж явсаар аавынд очих л дутаад байна.
Эхнэрээ зодож балмад авирласнаас хэдхэн хоногийн дараа “Мон-Уран”-ы Б.Наранхүүг дарамталж, машиных нь дугуйг хутгаар сийчиж хагалсан гэдэг. Түүний танхай балмад авирласан “түүхүүд” үүгээр ч дуусахгүй. Өмнө нь арлын Японд байхдаа Д.Кёкүшюзан Батбаярын 250 мянган долларын үнэтэй бенз машины толийг эвдэлж шуугиан тарьж байсан.
Монголд ирээд удаагүй байхдаа жүжигчин П.Эрдэнэзааныг “Face” клубт ухаан алдтал нь цохиж унагасан. Мөн япон зоогийн газрын эзнийг хэвтэрт ортол нь зодсоноос гадна өөртэй нь “Уулзсангүй” хэмээн гоморхохдоо нөлөө бүхий эрхмийн охины машиныг эвдэж байсан удаатай. “Централ тауэр”-ын нэг давхарт байрлах “LV” брэндийн дэлгүүрт шуугиан дэгдээн тус дэлгүүрийг багагүй түйвээж, хүндрэл учруулсан талаар ч шуугиж байсан юмдаг.Энэ үеэр Германы Элчин сайд тэргүүтэй гадныхан бүгд аваргаас айж, нэг буланд бөөгнөрч, хөлс нь цутгаж зогссон гэдэг.
Олон түмнийхээ хайр хүндлэлийг даахгүй Их аваргын ааг, архи хоёр нийлсэн үед нүдэнд өртөхгүй юмсан гэх хүн ч бишгүй байдаг юм билээ. Аваргын энтэй байж чадахгүй агсам согтуу тавьж, зодоон цохион хийж явдгийг нь байнга ингэж хав дарсаар хар мөртэй болгох вий дээ. Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдгийг санан Их аваргадаа арга хэмжээ авахгүй бол архины халуунаас болж “аавынд” залах хэрэг гарах вий дээ.
Д.Дагвадорж 2011 оны зун Өвөрхангай аймгийн Хархорин суманд музейн нээлтийн ёслолд оролцсон олон хүний зүрхийг амаар нь гаргах шахам танхайрсныг бид мөн л мэдээлж байсан. Сануулахад, тус арга хэмжээнд Япон, Германы Элчин сайд тэргүүтэй гадна, дотны олон зочин очсон байдаг. Нээлтийн арга хэмжээний үеэр баахан томорч, онгирсныхоо дараа Д.Дагвадорж аварга Японы Элчин сайд Шимизү Такэноритой сүрхий ярьж хөөрөн, инээд алдаж байснаа гэнэтхэн толгойг нь уургалан сугандаа хавчуулж, сэгсэрчээ. Тухайн үед Их аварга тоглож байгаа мэт харагдсан ч өндөр настай Элчин сайд сүйд болох шахаж, эцэстээ «Ёо ёо, үхлээ» хэмээн хашгирч байж тавиулсан байна.