Миний амьдралын гайхамшигт өдрүүдийн нэгэн үдэш байлаа. Өдрийн нозоором халууныг үлдэн хөөх, шингэж буй нарны дулаан илч нуруунаас ээх үед, халууцсан нохой шиг өдөржин сүүдэр бараадаж суусан би, чийг үнэртсэн автомат усалгаат зүлэгнээс одоо л холдох боломжтой боллоо. Эндээ сууж байх нь таатай ч ходоод гэдэс хоол нэхэх тул зүлэгтэй залгаа есөн давхар орон сууцыг зүглэлээ.
Аль өглөө л жаахан юм идсэн болохоор толгой хүртэл дүүрээд тун ч бэрх байлаа. Гэтэл миний усан нүдэнд юу харагдсан гээч! Дөнгөж өгзгөө далдлах төдий, бие нь нэвт гэрэлтсэн даашинзтай, гуа үзэсгэлэн цогцолсон бүсгүй онгорхой цонхоор нүдний үзүүрт жирс гэв. Тэнгэрийг барьж андгайлъя! Амьдралдаа түүнээс амттайг харж байсангүй. Өөрийн мэдэлгүй тэр цонхоор сэм ороод явчихлаа. Халууцсан бүсгүй гэртээ ганцаараа байгааг би анзаарлаа. Яг л ховсдуулсан юм шиг түүний алхам бүрийг шуналтайяа шимтэн харж, амьсгаа даран араас нь гэтлээ. Намайг огтхон ч анзаарсан шинжгүй.
Бүдэгхэн гэрэлтэй өрөөндөө зурагт үзэхээр хэвтэхдээ өнөө гуалиг биеэ надад гайхуулах шиг орон дээрээ хамаг биеэ сулд нь хаяж сунайн хэвтлээ. Энхрий ялдам, уран гоолиг залуу бүсгүйн судасны лугшилт сонстох шахам ойртоход, бараг л ухаан балартах шахлаа. Шуудхан очоод балын ягаан уруулаас нь амтлах уу? Эсвэл хун цагаахан хүзүүнээс нь...? Үгүй ээ удаан жаргахын тулд хөлнөөс нь эхэлж хүртэлцье! Өчүүхэн миний Шунаг нүдэнд бүсгүй бүхлээрээ багтана. Эргэлзэж тээнэгэлзсэн яг л энэ үед улам урин дуудах шиг бүсгүй аажуухан хөрвөөхөд, түүний богино даашинз сөхөгдөж булцгар цагаан өгзөг нь цухуйлаа.
Үүнээс цааш тэвчихэд бэрхтэй болсон тул хар хурдаараа шунгинан дайрч, ганцхан хатгалтаар хушуугаа лавхан дүрээд авлаа. Торгон зөөлөн арьс, дулаан илч энхрий нялуун үнэр, юутай ч зүйрлэмгүй таашаал. Хичнээн халуухан бүсгүй байсан гээч! Хүсэл гэдэг хязгааргүй хойно, даварч дахиад нэг хазлаа. Холдомгүй, саламгүй байсан ч бүсгүйг хөдлөх агшинд сэхээ орон зөөлөн арьснаас хүчлэн байж хошуугаа салгалаа. Амссан жаргалдаа бялууран эргэхдээ, өнөө оройн хувьд хангалттай гэж бодсон минь халуун цусанд мансуурсан өчүүхэн миний сүүлчийн бодол байсныг буйдан дээр тухласан бүсгүйгээс өөр хэн таах билээ.
Хэдий өдрийн халуун буурсан ч бүгчим үдэш байлаа. Цэцэгээ бүлээн ч бол салхи оруулахаар цонхоо онгойлгоод, ялаа шумуул бага цуглуулна гэж итгэн, тасалгааны гэрлээ унтрааж, зурагт үзэхээр буйдан дээрээ тухлан налайлаа. Их халуунд тарган битгий хэл туранхай хүнд ч ямар сайхан байв гэж! Өөхөн бүрхүүлийг салгаж болдог бол тайлаад хаяхсан гэж өдөр бүр мөрөөддөг Цэцэгээг дөнгөж хэвтэв үү үгүй юу өгзөг нь загатналаа. Хэдий есөн давхарт амьдардаг ч цонхных нь чанх дор зүлэгтэй болохоор муусайн шумуулууд яаж ийж байгаад ороод ирэхий нь яана. Халуунд амьсгаа давчдаад бухимдаж хэвтэхэд, муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр шумуул хазсанд бүр ч цухалдаж, чад! хийтэл алгадав.
Бяцхан шавьж цүдгэр гэдсээ дааж ядан нисэх агшинд асар том гарын ганцхан хөдөлгөөн л түүний богинохон амьдрал, шунал хүсэл, аз жаргал, сэрэл мэдрэл бүхнийг нүд ирмэхийн зуур үгүй болголоо. Цэцэгээ алгандаа наалдсан шумуулыг жишим ч үгүй орны бүтээлэгт арчихад, хөөрхий шавьжийн үлдэгдэл болох түмэн тийшээ задарсан гэдэс, цусанд цадсан жаргалтай харцнаас ердөө хуйларсан нойтон хальс л үлджээ.
П.Хулан