logo
Компьютертэй хэт зууралдах нь эрэмдэг болгох аюултай

Компьютертэй хэт зууралдах нь эрэмдэг болгох аюултай

2012/08/27
Онлайны ертөнц өдөр тутам хөгжиж, хар нөлөөндөө автагсдын хvрээг нэмэгдvvлсээр байна. Сэтгэл зvйн буюу компьютерийн мэргэжлийн өвчин болох "компьютерийн хулганы синдром” гэгчийн тархалтын талаар судлаачид ихээр ярих болжээ. Сэтгэл зvйчид компьютерийн өвчин гэр бvлд том аюул авчрах болсныг сануулж байна. Нэн ялангуяа гэртээ компьютертай хvмvvс vvнийг анхаарах хэрэгтэй гэнэ.

Өдгөө Германы хоёр сая хvн компьютерийн нөлөөнд бvрэн автжээ.

"Юрген баатар. Өдөр бvр 12 цагийн турш 42 настай герман эр компьютерийн элдэв баатруудтай аймшиггvй тэмцэл хийдэг. Онлайн-тоглоомд оруулах тvvний хувь нэмэр асар их гэнэ. Тэрбээр Германы шилдэг тоглогч. Гэхдээ тvvний амьдрал нь сvйрчээ. Ажлаа хаясан, эхнэртээ хаягдсан. Харанхуй шахуу өрөөнд нь кока-колагийн хоосон шил, пиццаны vлдэгдэл хөглөрнө” хэмээн интернэтийн амтанд орсон тvvний тухай "Focus” сэтгvvл зурагласан байна.

Германы сэтгvvлийн vзсэнээр дээрх өвчнөөр өдгөө хоёр сая хvн өвчилсөн гэх бөгөөд тэд бодит амьдралаас илvv виртуаль амьдралыг сонгох болжээ. Компьютерийн хамааралд орсон хvнд туслах Берлины холбооны тэргvvн Тео Весселийн хэлснээр залуу германчуудын бvхий л амьдрал онлайнаар дамжин, тэд тэнд тоглож, харьцаж, арилжаа наймаагаа хийж байгаа гэнэ. Энэ vзэгдэл арваад жилийн тvvхтэй гэж vзэж байна.

Шинжээчид шинэ өвчний нэг шинж нь компьютерийн хулганы синдром буюу RSI-синдром гэдгийг сануулж байна. Vvнд офисийн ажилтнууд гол төлөв нэрвэгдэж байна. Тэр нь нэгэн хэлбэрийн ажлаас vvдэн хvзvv, гар, мөрний ажиллагаанд өөрчлөлт орохыг хэлдэг аж.
Компьютерийн хулганатай олон цаг ажиллахад сарвууны мэдрэлийн төгсгөлvvдэд нөлөөлөн хуруу алга өвдөхөд хvргэнэ. Энэ өвчин нь нарийн бичгийн дарга болон операторуудын дунд газар авч байна. Ийм өвчнөөр өвчлөгсдийн тоонд Америкийн нэртэй программчин Жон Острераут ороод амжжээ.

"Миний гар юу болоод байгаад би тодорхой онош авч чадахгvй байна. Эмч нарын зөвлөмжөөр авсан зарим нэг эмчилгээ өвчинд муугаар нөлөөллөө” гэж Software System Award шагналтан ярьж байна. RSI- синдром саяхан болтол залхуугийн шалтаг гэгдэж байсан учир эмч нарт тийм онош тавихад өвчтөнvvдийн ичих зан нь саад болж байгаа бололтой.

Компьютерийн хамааралд орсон хvнд туслах Берлины холбооны тэргvvн, компьютерийн хамаарал нийгмийн харилцаа холбоонд ихээхэн саад авчирч байна гэж санууллаа. Тvvнээс болж сургуулиа орхисон хvvхдvvд ч байгаа гэнэ. Ялангуяа гэртээ компьютертай хvмvvс улам ихээр нийгмээсээ тасарч байна.

Хулганы өвчний эсрэг ядаж цагт нэг удаа гарын дасгал хийх хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байгаа юм. Ганц бие хvмvvсийн дунд компьютерийн хамааралд автах эрсдэл гэр бvлтэй хvмvvсийнхээс хоёр дахин их гэж эрдэмтэд vзэж байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш