logo
Ханхүү Харри нүцгэн наргиж дээдсийн гэр бүлийн нэр хүндийг унагав уу?

Ханхүү Харри нүцгэн наргиж дээдсийн гэр бүлийн нэр хүндийг унагав уу?

2012/08/27
Өнгөрөгч лхагва гаригт Английн ханхүү Харригийн нүцгэн зургууд алдартнуудын тухай мэдээлдэг TMZ.com сайтад тавигджээ. Хатан хаан хоёрдугаар Элизабетын ач хүү Лас Вегасын зочид буудлын өрөөнд хагас нүцгэн эмэгтэйтэй хамт наргиж байгааг тэдгээр зургуудаас харж болохоор байна.
Түүний энэ зураг Английн "The Sun" сонинд хэвлэгджээ. Энэ сонины удирдлагууд хааны гэр бүлийн хуульчдын удаа дараагийн анхааруулгыг үл тоон Харригийн зургуудыг хэвлэсэн гэнэ. "The Sun" сониноос бусад Английн сонингуудад түүний зургийг хэвлээгүй байгаа ажээ.
Уильямын дүү Харри эмэгтэйчүүдтэй нэр холбогдож, наргиж цэнгэдгээрээ алдартай нэгэн юм. TMZ.com сайтад бичсэнээр Харри болон түүний найзууд зочид буудлын бааранд байсан эмэгтэйчүүдийг өөрсдийн ВИП өрөөндөө урьж, "game of strip pool"буюу бильярдын ширээн дээр хувцсаа тайчих тоглоом тогложээ.
Насанд хүрсэн хүн хаана хэнтэй наргиж цэнгэх нь бусдад хүртээлгүй боловч Англичуудад үлгэр дуурайл болж байх ёстой хааны гэр бүлийн гишүүдийн хийж байгаа зүйл олны анхаарлын төвд байдаг юм.
Харригийн Лас Вегас дахь наргиан цэнгээнАнглийн төсвийн багагүй хувийг тансаг хэрэглээндээ зарцуулдаг хааны гэр бүлийн нэр хүндэд муугаар нөлөөлсөн байж болох юм.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш