logo
Коби Брайнт энэ улирлын хамгийн өндөр цалинтай тамирчин

Коби Брайнт энэ улирлын хамгийн өндөр цалинтай тамирчин

2012/08/30
Мөнгө санхүү, спорт гээд аль алиных нь сонирлыг татдаг Английн Премьер Лиг эхлээд удаагүй байна. Хөл бөмбөгийн хорхойтнууд тоглогчдын шинэ улирлын цалин хангамж, тэдний хувийн амьдралын талаар маш их сонирхдог. Тэгвэл 1992 оноос 2010 оныг хүртэл хөлбөмбөг тоглогчдын цалин 1508 хувиар нэмгдсэн гэхээр хөл бөмбөгийн спорт ямар ашигтай, ямар их хүн шимтэн үздэг болох нь харагдаж байна. Олон үзэгч байна гэдэг нь уг спорт мөнгө санхүүгийн хувьд гачигдахгүй болно гэсэн үг юм. Хөлбөмбөгийн спорттой харьцуулахад Английн энгийн ажилчдын цалин 1992-2010 хүртэл дөнгөж 186 хувиар өссөн байх юм. Хөлбөмбөгийн спортын санхүүжилт нэмэгдсэн нь 2 үндсэн шалтгаантай. 1-рт тоглогчдын клубтэй байгуулсан гэрээ дуусмагц тэд аль багт очихоо сонгодог болж, аль болох их мөнгө амласан нэр хүндтэй багийг сонгож тоглох болсон. 2-рт  хөлбөмбөгийн үзэгчид нэмэгдэхийн хэрээр телевизүүдийн ашиг орлого нэмэгдэх болсон. Телевизүүд ч хөлбөмбөгийн тоглолтыг дамжуулах эрхийг худалдан авахын төлөө их мөнгө төлж өрсөлдөх болсон. Манчестер Юнайтед багийн довтлогч Уэйн Рунигийн жилийн цалин 20.5 сая Америк доллар. Манчестер Ситигийн хагас хамгаалагч Яаяа Турегийн цалин 16.4 сая, Карлос Тевезийн цалин мөн 16.4 сая доллар тус тус болсон. Гэхдээ Хөлбөмөбөгийн спорт дэлхийн хамгийн үнэтэй спорт, эсвэл тоглогчид нь хамгийн баян байдаг  гэвэл бас биш юмаа. Америкийн Бейсболын Янкийс багийн тоглогч Алекс Родригуезийн жилийн цалин 25 сая доллар буюу ийм өндөр үнээр гэрээ байгуулсан.  Тэрээр 10 жилийн дотор бараг 250 сая доллар оох боломжтой. Энэ нь Манчестер Юнайтед багийн довтлогч Уэйн Рунигийн цалингаас даруй 22 хувиар их байгаа юм. Америкийн тамирчид Английн хөлбөмбөгийн тамирчдаас арай их мөнгө олдог нь судалгаанаас харагдаж байна. Английн Премьер лигийн тамирчдын дундаж цалингийн хэмжээ жилд 1.8 сая доллар байдаг. Америк хөлбөмбөгийн лигийн тамирчны жилийн дундаж цалин 1.9 доллар. Тэгвэл Бейсболын лигийн тамирчдын цалин 3.1 сая доллар байдаг. Харин Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тамирчдын цалин  хамгийн их буюу дунджаар 5.2 сая доллар байдаг байна. Лос Анжелес Лэйкэрс багийн хамгаалагч Коби Брайнт 28.7 сая доллар буюу ирэх улирлын хамгийн өндөр цалинтай тамирчин болж байна. Гэхдээ энэ удаад зөвхөн тамирчдын цалинг сонирхлоо. Жилийн орлого гэвэл тамирчин бүр, аль улсын иргэн зэргээсээ хамаарч өөр өөр статистик гарна. Тамирчид реклам сурталчилгаа, тэмцээний шагнал, сан ивээн тэтгэгч гээд бусад олон салбарын орлогын эх үүсвэртэй байдаг юм. Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш