logo
Эр нөхрөө захирах дуртай хүүхнүүдийн амьдрал аз жаргалтай байдаггүй

Эр нөхрөө захирах дуртай хүүхнүүдийн амьдрал аз жаргалтай байдаггүй

2012/09/03
НЭГ: ӨНӨӨ ЦАГТ ЭРЧҮҮД АВГАЙ АВАХ ГЭЖ ЯАРАХАА БОЛЬЖЭЭ

Эмэгтэй хүн нөхөрт гарах бэрх гэх ойлголт газар авч байна. Үнэн хэрэгтээ эр хүн 30 нас хүртлээ санаа амар юмуу эсвэл бага зэрэг санаа зовонгуй явдаг бол 30 нас хүрмэгцээ ямар ч хамаагүй бушуухан гэр бүл зохиох хүсэлд бүрэн автдаг. Учир нь хамгийн залхуу, хамгийн хувиа хичээгч эр хүн хүртэл 30 нас хүрэхэд өөрийгөө болон амьдралыг таньдаг бөгөөд амьдралын цааш үргэлжлэх замд ямар ч шинэлэг сонирхолтой юм огт байхгүй гэж ойлгохоос гадна зугаа цэнгэл хүүхэн шуухнаас залхаж эдгээр нь зөвхөн нүүрний арьс солигдох төдий өөрчлөлтэй болохыг бүрэн ухаардаг байна.

ХОЁР: ЭР ХҮН, САРМАГЧИНГААС БАГА ЗЭРЭГ ЦАРАЙЛАГ БАЙХАД Л БОЛНО

"Эр хүн цэвэрхэн хувцас байхгүй үед л өмсөх хувцасгүй гэж ярьдаг" тэр цаг аль хэдийнэ өнгөрчээ. Өнөөгийн эрчүүд гадаад төрхөндөө онцгой анхаарч байгаа. Саяхан нэгэн дэлгүүр нууц судалгаа явуулжээ. Танхимын голд том толь тавьж тоолж үзвэл эрчүүд хавьгүй их толинд харж байв.

ГУРАВ: ЭР НӨХРӨӨ ГАР ХӨЛИЙН ҮЗҮҮРТ ЗАРАХ ХҮСЭЛТЭЙ ХҮҮХНҮҮД ТИЙМ Ч A3 ЖАРГАЛТАЙ АМЬДАРДАГГҮЙ

"Манай нөхөр их залхуу, ядаж л хог гаргаад асгачихдаггүй" гэх мэтийн яриатай эмэгтэйчүүд мэр сэр байдаг. Энэ бол үеэ өнгөрөөсөн араншин. Ер нь ч тэгээд заавал эр хүнээр хог асгуулах ямар хэрэг байгаа юм бэ? Үүнийг эмэгтэйчүүдийн тэгш эрхийн баталгаа гэх мэтээр боддог өрөвдөлтэй эмэгтэйчүүд олон байдаг бөгөөд ийм захирангуй, дээрэнгүй муухай зантай хүүхнүүд тийм ч аз жаргалтай амьдардаггүй болох нь судалгаагаар нэгэнт тогтоогдоод байгаа ажээ.

ДӨРӨВ: ГЭРЛЭСЭН ХОЙНОО ЭР НӨХРӨӨ САЙН ХҮН БОЛГООД ЗАСЧИХНА ГЭВЭЛ ЭНДҮҮРЭЛ


Нөхрийг өөрчилж сайн сайхан хүн болгоно гэж итгэдэг эмэгтэйчүүд бий. Энэ хорвоо дээр өв тэгш эр гэж үгүй. Эр хүн бүрт маш олон дутагдал, сул ба хортой талууд байдаг. Гол нь эдгээрийн гурван бүлэгт хувааж үзэх ёстой.

1. Хаяж гээх боломжтой дутагдлууд
Миний хувьд ийм юмыг л гээх ёстой гэдэгтээ эр хүн өөрөө ч санал нийлдэг.

2. Хэзээ ч засрахгүй тэвчихээс өөр аргагүй дутагдлууд
Эрчүүд үүнийгээ бараг л амжилт, хувийн онцлог, түүний хүмүүжлийн үр дүн гэж үздэг дутагдлуудтай. Энэ дутагдлуудтай бүсгүй та тэмцээд ямар ч ашиггүй. Тэвчиж дасах нь хэрэг болно. Уурыг чинь мөн ч их хүргэнэ. Гэвч тэвчихээс өөр аргагүй.

З. Эвлэрэх боломжгүй дутагдлууд
Эрчүүдэд эвлэрэх боломжгүй дутагдлууд маш их байдаг нь хамгийн аюултай. Хэрэв хөндлөнгийн хүмүүс танай гэр бүлийн амьдралыг ажиглаад “чи ингэж зовж байхаар түүнээс бушуухан салж амьдралаа бод” гэж олонтоо хэлэх юм бол энэ нь яг энэ төрлийн дутагдал юм шүү.

/Хань/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш