НИТХ-ын дарга Д.Баттулга, Ерөнхий сайд Н.Алтанхуягт Дэлхийн банкны төслөөр СБД-ын 15,17 хороо буюу Дамбадаржаад хэрэгжиж байгаа 96 өрх, найман байгууллагыг дулаан, цэвэр бохир усны системд холбосон төслийн нэгжийн ажлын талаар танилцуулахад оролцлоо.
Төслийн нэгжийн менежер Бадамхорол тухайн ажлыг “Техникийн хувьд боломжийн. Харин манай оронд өвөлдөө хэт хүйтэрдэг тул түүнд дасан зохицох чадвар тааруу байна” хэмээн танилцуулсан. Үүнийг сонссон Ерөнхий сайд ”Дэлхийн бусад оронд хэрэгжүүлээд байгаа төсөл Монгол улсад болохоороо болохоо больдог. Энэ байдал яагаад өөрчлөгдөхгүй байна. Танай төсөл сайн хэрэгжиж байгаа төсөл биш. Гэхдээ одоо бол сайн муугийн талаар ярьж хэн нэгэнд бурууг тохох гээгүй. Шинэ эрх баригчдын хувьд гэр хорооллыг дахин төлөвлөж дэд бүтцийг нь сайжруулна. Дулаан цэвэр, бохир устай болгоно. Тэгэхээр энд юун дээр алдав. Цаашдаа тэр алдааг дахин давтахгүйн тулд бид энд хүрч ирээд байгаа юм “гэв.
Төслийн шугамаар 86 өрх хэрэглэсэн ус, цахилгааныхаа төлбөрийг төлдөг байна. Ашиглалтын зардал одоогийн байдлаар төлж эхлээгүй байгаа аж. Цахилгааны үнэ өндөр гарна гэж болгоомжилдог тул иргэд шугамыг хөлдөөхгүй ийм байдалд хүрвэл халаах үүрэг бүхий хучилтын кабелийг залгадаггүйгээс хөлдөх явдал гардаг байна. Төслийн нэгжийн хувьд ерөнхий маргистерал шугамаа хариуцдаг. Харин айлууд гэр рүүгээ орсон шугамын засвар үйлчилгээг хариуцдаг байна. Бохир усаа эргүүлэн татан төвлөрүүлж цэвэршүүлээд хөрсөнд нь шингээх технологитой. Гэвч цэвэршүүлсэн ус нь хөрсөндөө шингэж өгөхгүй байгаа аж. Түүнээс гадна үнэр гарч байгаа нь цэвэршүүлэлт технологийн дагуу явагдахгүй байгааг харуулж байна хэмээн мэргэжилтэнүүд ярьж байна. Хөрсөнд эргэж шингэхгүй байгаа усыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандснаар хотын төсвөөс 117 сая төгрөг нэмж гаргуулан хөрсөнд шингэхгүй байгаа усыг зөөвөрлөж байгаа гэнэ. Бага оворын цэвэрлэх байгууламж бохироо 96 хувь хүртэл цэвэршүүлээд усаа газрын гадаргуугын усанд нийлүүлэх технологитой аж. Тэгвэл энэ цэвэрлэх байгууламж усаа цэврэлдэгч гадаргуугийн ус буюу голруу урсгах төхөөрөмжгүй хийгджээ.
Энэхүү 96 өрхийн газар дахин төлөвлөлт хийгээгүйгээс инженерийн шугамд холбогдож байгаа нийт өрхүүд 5,6 га газрыг эзэлжээ. Том талбайд инженерийн шугам сүлжээ байгуулсан тул өртөг өндөр гарсан гэж албаны хүмүүс үзэв. Ерөнхий сайд нэгэнт татвар төлөгчдийн мөнгөөр эргэн төлнө. Тэгэхээр төлөвлөлт, тооцоогоо сайн хий. Дэлхийн банктай ярьж мөнгө нэмж аваад доголдлыг нь арилгах ёстой. Төслийн нэгж та бүхэн монгол хүн шиг монголчуудынхаа төлөө өөриймсөг ажиллахыг чухалчиллаа. Иргэдийн хувьд төсөл гэсэн байдлаар хайнга ханддаг, шугам сүлжээгээ арчлаж тордох тал дээр алдаа гаргадаг. Нэгэнт ийм сургамж авсан тул гэр хорооллыг дулаан цэвэр бохирт холбохдоо айл өрхийг нягтруулж шинээр эхлэх нь илүү үр дүнтэй хэмээн дээрх төслийн нэгжийн ажилтай танилцсан албаны хүмүүс санал нэгдэв.
Дараа нь НИТХ-ын дарга, Ерөнхий сайдад газарчилан СХД-ийн 28-р хороо буюу Баянхошуунд очлоо. Тус хорооны иргэн Базаррагчаа эргэн тойрныхоо 49 өрхийг нэгдсэн зохион байгуулалтад оруулан төрөөс дэд бүтцийг нь оруулсан нөхцөлд тухайн орчинд газрыг дахин төлөвлөлтөд оруулахад бэлэн хэмээн хэлж байна. Тэд ийм нэгдсэн зохион байгуулалтад орохын тулд “Сайн хөрш” холбоо байгуулсан байна. Иргэд үүсгэл санаачлагаараа нэгдэхээс гадна шинэ зураг, төлөвлөлтөө 1,8 тэрбум төгрөгт багтаан хэрэгжүүлэх тооцоо гаргажээ.
Б.Туул