logo
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэгтгэмж

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэгтгэмж

2012/09/04
Цэргийн тэтгэврийн төрөл
1.Цэргийн алба хаасны тэтгэвэр,
2.Тахир дутуугийн тэтгэвэр
3. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх

Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагад 25-аас доошгуй жил алба хаасан эрэгтэй, 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй, байдлааны нисдэг тэрэгний нисгэгчээр 23-аас доошгуй жил, байлдааны тийрэлтэт сөнөөгч онгоцны жинхэнэ нисгэгчээр 20-оос доошгүй жил алба хаасан генерал, офицер, ахлагч, байлдагч нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн авах эрх

10-аас доошгүй жил цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагад алба хаасан цэргийн албан хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.
- Орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр
- Биеийн эрүүл мэндээр
- Цэргийн алба хаах нас хэтэрч

Цэргийн алба хаах насны дээд хязгаар

- Ахлагчийн албыг 45 нас хүртэл
- Офицерын албыг
- дунд офицер 45 нас хүртэл
- ахлах офицер 50 нас хүртэл
- дээд офицер 55 нас хүртэл тус тус хааж болно.
- Эмэгтэйчүүд ахлагч, офицерын албыг цэргийн цол харгалзахгүй 45 нас хүртэл хааж болно.

Цэргийн алба хаасны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл

Цэргийн алба хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин, хөлсний 60 хувиар тогтооно.
Хуульд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин, хөлснөөс 1.0 хувиар бодож нэмэгдэл олгоно.

Цэргийн албан хаагчийн ажилласан хугацааг тооцох баримт бичиг
- Цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн дэвтэр
- Цэргийн алба хаасан тухай цэргийн байгууллагуудын архивын лавлагаа
- Хугацаат цэргийн алба хаасан тухай батлах
- Цэргийн албанаас чөлөөлсөн тухай тушаал

Цэргийн албан хаагчийн тахир дутуугийн тэтгэвэр авах эрх
Дор дурдсан шалтгаанаар тахир дутуу болсон цэргийн албан хаагч тахир дутуугийн тэтгэвэр авах эрхтэй.
-Байлдааны болон энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх, байлдааны онгоцоор нислэг үйлдэх, байллааны галт хэрэгслэлээр буудлага хийх, тэсэрч, дэлбэрэх хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах үед гарсан ослын, түүнчлэн улсын хил хамгаалах, тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагын албан уурэг гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртсөний болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас
-Бусад албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын улмаас
-Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдолгүй осол. ердийн өвчний улмаас
Цэргийн үүрэгтэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байхдаа, мөн цэргийн жинхэнэ албанаас халагдсан байлдагч, түрүүч орон нутагтаа хүргэгдэх үед тахир дутуу болсон бол энэ хуульд заасны дагуу тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Цэргийн албан хаагчийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх
Цэргийн албан хаагч, мөн түүнчлэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн нас барахад түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй.
Цэргийн албан хаагчийн тэтгэмж дор дурдсан төрөлтэй байна
- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
- Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
- Оршуулгын тэтгэмж
- Нэг удаагийн тэтгэмж

Хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмж авах эрх
- Цэргийн албан хаагч өвчилсөн, осолд өртсөний улмаас хөдөлмөрийн чадвараа тур хугацаагаар алдахад хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмж авах эрхтэй.
- Цэргийн албан хаагч эмэгтэй хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн бол хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмж авах эрхтэй.

Хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмж олгох хугацаа
- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэттэмжийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл тахир дутуу болсон нь тоггоогдох хуртлэх хугацаанд ажлын өдрөөр тооцож олгоно.
- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар 13 долоо хоногоос хэтрэхгүй байна.
- Хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд 26 долоо хоногийн тэтгэмж олгоно.
Цэргийн албан хаагч хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ 26 долоо хоногоос илүүгүй хугацаанд олгоно.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж бодох хувь:
- 5 хүртэл жил ажилласан бол 50
- 5-14 жил ажилласан бол 60
- 15 ба түүнээс дээш жил ажилласан бол 80

Оршуулгын тэтгэмж авах эрх
Цэргийн албан хаагч, түүнчлэн дайчилгааны сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн нас барахад түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.

Нэг удаагийн тэтгэмж авах тохиолдол
Цэргийн албан хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах дундаж цалин хөлсийг тодорхойлох
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсөнд дараахь цалин хөлс, нэмэгдлийг оруулна.
- Эрх бүхий байгууллагаас тогтоож олгосон цалин хөлс
- Цэргийн цолны мөнгө
- Мэргэжлийн зэргийн нэмэгдэл
- Хилийн нэмэгдэл
- Цэргийн албыг удаан жил хаасны нэмэгдэл
- Цэргийн байгууллагаас цэргийн албан хаагчид олгож буй хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин, хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жил доторх аль дуртай дараалсан 5 жилийн цалин, хөлсний нийлбэрийг 60-д, 5 хүртэл жил алба хаасан бол ажилласан хугацаанд авсан цалин, хөлсний нийлбэрийг ажилласан сарын тоонд тус тус хуваан тодорхойлно.
Хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмжийг тухайн цэргийн албан хаагчийн сүүлийн бүтэн ажилласан 3 сарын цалин, хөлсний сарын дундажаас

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоох, олгох байгууллага
Цэргийн албан хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг тухайн тэтгэвэр авагчийн алба хааж байсан Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллага буюу тэдгээрээс гэрээ байгуулсан этгээд эрхлэн гуйцэтгэнэ.
Цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмжийг тухайн анги, байгууллага нь олгоно.

Цэргийн алба хаасан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох
Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно.
Генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчаар 10-аас доош жил алба хаасан бол уг хугацааны шимтгэлийг Засгийн газрын 2008 оны 26 дугаар тогтоолын дагуу улсын төсвөөс нийгмийн даатгалын санд нэг удаа телсөн тохиолдолд тухайн иргэний цэргийн албан хаагчаар ажилласныг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно.
Б.Туул 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш