logo
Леди Гага шинэ сүрчгээ гаргалаа

Леди Гага шинэ сүрчгээ гаргалаа

2012/09/17
26 настай Леди Гагаг өнөөдөр поп хөгжмийн ертөнцөд өөрийн байр сууриа эзэлсэн, нэр хүндтэй од гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Этгээд сонин стиль, хит дуунуудаараа шүтэн бишрэгчдээ үргэлж байлдан дагуулдаг тэрээр загварын чиг хандлагыг мөн тодорхойлдог гэхэд болно. Гага хувьдаа студитай бөгөөд тэрээр өнгөрсөн онд 52 сая долларын орлоготой ажиллажээ. Тэрээр энэ намар урьд өмнөхийг бодвол тун завгүй байна.
"Vogue" сэтгүүлийн нүүрэнд зориулж зургаа авахуулсан Америк дуучин "Fame" буюу "Алдар Нэр" нэртэй эмэгтэй сүрчгээ танилцуулжээ. Энэхүү өвөрмөц үнэртнийг Гагагийн "Haus Laboratories" брэнд Францын "Coty, Inc" компанитай хамтран гаргасан байна.
"Fame" сүрчиг хар өнгөтэй хэдий ч цацсаны дараа өнгөгүй болдог ажээ. Ийм онцлогтой сүрчиг анх удаа гарсан нь энэ юм байна.
Youtube сайтад тавигдсан клип нь тэрбумаас их хандалт авсан цөөхөн уран бүтээлчдийн нэг нь Леди Гага нэрээрээ танигдсан  Стефани Жоанн Анжелина Жерманотта билээ. Уран бүтээлээрээ олон улсад танигдсан түүний ард шинийг сэтгэдэг менежерүүд ажиллаж, түүнийг үргэлж бусдаас онцгойруулж байдаг нь нууц биш юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш