logo
Элбэнх олимпийн наадмын ялагч орныг тааварлаж байна

Элбэнх олимпийн наадмын ялагч орныг тааварлаж байна

2012/08/06
2010 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Поол нэртэй наймаалж тоглолтуудын үр дүнг урьдаас тааж, шуугиан тарьсан билээ. Тэгвэл Орост нэгэн элбэнх Лондонд зохиогдож байгаа Олимпийн наадмын үр дүнг тааварлаж байна.
Жемма нэртэй энэ элбэнх спортын уралдаан тэмцээний ялагчийг урьдаас таадаг гэнэ. Элбэнх Оросын Тула хотын амьтны хүрээлэнд амьдардаг юм байна. Хөл Бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний үр дүнг урьдаас тааснаараа танигдсан энэ амьтан одоо Лондонд үргэлжилж байгаа Олимпийн наадмын үр дүнг тааварлаж байна. Жемма элбэнхийн тааварлаж байгаагаар БНХАУ медалийнхаа тоогоор тэргүүлэх гэнэ. Түүний өмнө улсуудын тугийг хатгасан дөрвөн хөөмөл боовыг тавихад тэрээр Хятадын тугтай хөөмлийг сонгон идсэн аж.
Тула хотын амьтны хүрээлэнгийн ажилтан хэлэхдээ "Жемма Орос хоёрдугаар байранд орно гэж тааварласан, энэ үнэн эсэхийг бид харах болно, гэхдээ Европын аваргын үр дүнг тааснаас нь харахад энэ элбэнхийн таамаг бараг 100 хувь үнэн байдаг" гэжээ.
Амьтны хүрээлэнгийн ажилтнууд Жемма элбэнхэд зориулж Твиттер хаяг нээжээ. Тиймээс тэрээр өөрийн таамгаа олон мянган хүнд хүргэж чадах юм. Энэ сүүн тэжээлтэн өнгөрөгч зургадугаар сард хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Испани түрүүлнэ хэмээн зөв таасан байна.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш