Миний сургуулийн амьдрал (Юнусова Муборакхон)
“Туулай жилийн цагаан сарыг угтъя” Монгол, Хятадын сар шинийн соёлын солилцооны цуврал арга хэмжээний хүрээнд хүргэж байна.
Урлаг спорт
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ. Энэ удаагийн марафонд 46306 хүн гүйхээр бүртгүүлээд байна. Иймд хагас болон бүтэн марафонд гүйгчдэд зориулан зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.
Бэлтгэлээ урьдчилан хангаарай:
Марафонд оролцохоос өмнө тогтмол гүйлтийн бэлтгэл хийж, биеийн тэсвэрээ нэмэгдүүлэх нь чухал. Алсын зайд аажмаар дасгал хийж, биеэ гүйлтийн ачаалалд бэлтгээрэй.
Тохиромжтой гутал хувцас сонгоорой:
Гүйлтийн гутал, хувцас нь таны гүйлтийн тав тух, гүйцэтгэлд шууд нөлөөлдөг. Бэлтгэлдээ өмсөж дассан, биед эвтэйхэн гутал, хувцсыг сонгоорой.
Биеийн байдлаа хянаарай:
Гүйлтийн явцад хэт ядрах, өвдөх, толгой эргэх, зэрэг шинж илэрвэл хурдаа багасгах эсвэл түр амрах хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламжийн цэгт хандана уу.
Ус шингэнээ тогтмол нөхөөрэй:
Гүйлтийн явцад биеийн шингэний тэнцвэр маш чухал. Маршрут дагуу байрлах усны цэгүүдээс тогтмол ус ууж, биеийн шингэнээ нөхөөрэй.
Зөв хэмнэлээр эхлээрэй:
Гүйлтийн эхэнд хэт хурдан эхлэх нь богино хугацаанд ядраах эрсдэлтэй. Өөрийн бэлтгэлд тохирсон тогтвортой хэмнэлийг барих нь барианд амжилттай хүрэхэд тусална.
Цаг агаарын нөхцөлд тааруулж бэлдээрэй:
Нартай өдөр гүйх үед нарны тос түрхэх, малгай өмсөх зэрэг нь биеэ хамгаалахад тусална. Цаг агаарын нөхцөлд тохируулан хувцаслах нь чухал.
Урлаг спорт
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг 11 дэх жилдээ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм.
Өнөөдрийн байдлаар 23 мянга гаруй оролцогч гүйхээр бүртгүүлээд байна.
Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын мэргэжлийн болон сонирхогч гүйгчид олноор оролцох болсон. Энэ нь арга хэмжээний цар хүрээ тэлж, оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж байгааг харуулж байна.
Марафонд гүйх иргэд насны ангилал болон бэлтгэлийн түвшиндээ тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Урлаг спорт
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 8 хоног үлдлээ
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цагт хүртэл бүртгэнэ.
Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар 13 мянга гаруй иргэн оролцохоор бүртгүүлээд байна.
Энэ жилийн хувьд хагас болон бүтэн марафонд гүйх оролцогчдын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бүртгэлийг марафон болохоос гурван долоо хоногийн өмнө хааж буй нь оролцогчдын аюулгүй байдлыг хангах, тав тухтай орчныг бүрдүүлэх, мөн зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангах зорилготой юм.
Иймд насны ангилал болон бэлтгэлийн түвшиндээ тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.


Сэтгэгдэл